Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 29 зүйл: “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” чуулган болно

Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

12 дугаар сарын 04-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 337 дахь өдөр бөгөөд он дуусахад 28 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Аргын тооллын 12 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 8, Чөдөр одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2724.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 387.40, вон 2.29 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт “Туушин” зочид буудалд “Ногоон эдийн засаг ба Загварчлал” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99153766
  2. 10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардана.
  3. 11.00 цагт Монголын Залуучуудын холбоонд “Гэр хороолол ногоон хөгжил” хэлэлцүүлэг болно. Утас: 99082115
  4. 11.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа ложистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн талаар мэдээлнэ.Утас: 11325044
  5. 11.40 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан зураач Л.Хадбаатарын “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлт болно.
  6. 12.00 цагт УДБЭТ-т Лувсанжамбын Мөрдорж сангаас Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Гала тоглолт"-ын талаар мэдээлнэ. Утас: 99196623
  7. 13.00 цагт Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянгол зочид буудлын ард байдаг “Элит” сургуульд ажиллана.
  8. 14.00 цагт СТӨ-нд тамхинаас татгалзах “ХОР БАЯРТАЙ” үндэсний аяны нээлт болно. Утас: 89098660

Төрийн ордонд

  1. 09.00 цагт Их танхимд “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” үндэсний чуулган болно.
  2. 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  3. 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  4. 14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
  5. 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

  1. 11.00 цагт  Нэрт шатарчин Т.Үйтүмэний 80 насны ойн нэрэмжит шатрын тэмцээний зохион байгуулагч нар тус тэмцээний талаар мэдээлнэ.
  2. 11.30 цагт Залуу уран бүтээлчид “Урлаг Монголд хөгжихийн төлөө” тоглолтын талаар мэдээлнэ.
  3. 12.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  4. 14.00 цагт Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

  1. 11.00 цагт Хөдөлмөрийн үндэсний намаас Сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлнэ.
  2. 11.30 цагт Хүний төлөө нам, Иргэдийн шударга шүүхээс зарим шүүгчдийг АТГ-т шалгуулах талаар мэдээлнэ.

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1. Өнөөдөр АНУ-д Жигнэмэгийн өдөр тохиож байна.
      2. Мөн Энэтхэг улсад Усан цэргийн баярын өдөр тохиож байгаа аж. 
      3. 1987 оны энэ өдөр Америкийн жүжигчин, реппер Orlando Brown мэндэлжээ.
      4. Мөн 1973 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгчин Michael Jackson мэндэлжээ.
      5. 1982 онд БНХАУ одоогийн Үндсэн хуулиа баталж байжээ.
      6. 1969 оны энэ өдөр Америкийн алдарт реппер Жэй-Зи мэндэлжээ.


        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)