Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 24 зүйл: В.В.Путинд хүргүүлсэн өргөдлийн хариуг танилцуулна

Өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 294 дахь өдөр бөгөөд он дуусахад 71 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 5, Гар одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.60, зарах ханш 37.30, юанийн авах ханш 426.00, зарах ханш 426.30, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.47 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Барилгын хөгжлийн төвд “Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо” зөвлөгөөн болно.
  2. 10.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс "Ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн" өдөрлөг зохион байгуулна. Утас: 88086225
  3. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
  4. 12.00 цагт The Corporate Convention Centre-т Т.Ганболд, М.Батболд, СТА .Болд-Эрдэнэ, Т.Бархүү нар Монголд анхны постдрам “Альфа” театрын нээлт болон “Фауст” жүжгийн талаар мэдээлнэ. Утас: 99104180
  5. 12.00 цагт Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Цэргийн гавьяаны одонт “Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ойд зориулсан “Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88817796
  6. 14.00 цагт МҮЭХ-ны байранд тус холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол болно. Утас: 88007709, 99027019
  7. 17.00 цагт Монгол Арт галерейд Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, зураач, багш Я.Оюунчимэгийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.
  8. 18.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд тус эвлэлийн гишүүн, уран бүтээлч Ш.Тамир, С.Ичинхорлоо нарын "Дүрсний хувирал" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.
    Төрийн ордонд
  9. 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  10. 11.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн талаар мэдээлнэ. Утас: 94999598
  11. 13.30 цагт “Их засаг” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
  12. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.
    “Үндэсний мэдээллийн төв”-д
  13. 11.30 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ОХУ-н Ерөнхийлөгч В.В.Путинд хүргүүлсэн өргөдлийн хариуг танилцуулна.
  14. 12.00 цагт Эргүн судлаач Д.Батбаяр Монгол бөөгийн 12 их эзэн тэнгэрийн тухай түүний оршихуйн талаар мэдээлнэ.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. Өнөөдөр Их Британид 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд төр барьж байсан эзэн хаан Трафалгарын ойн баярыг тэмдэглэж байна.
    2. Мөн өнөөдөр Тайланд улсад Сувилагчдын эрхийн өдөр тохиож байна.
    3. 1980 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч, жүжигчин Ким Кардашиан мэндэлжээ.
    4. 1994 онд Сөүл хотод "Seongsu" нэртэй гүүр нурснаас болж 32 хүн амь насаа алджээ.
    5. 1977 онд Европын Патентын хүрээлэн үүсэн байгуулагджээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)