Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 24 зүйл: Авто замын түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн шинэ үйлчилгээг танилцуулна

Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 22-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 295 дахь өдөр бөгөөд он дуусахад 70 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 6. Пүрэв гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.00, зарах ханш 37.50, юанийн авах ханш 428.50, зарах ханш 430.00, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.48 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  2. 09.00 цагт Туушин зочид буудалд "Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн" болно. Утас: 88082470   91119757
  3. 09.00 цагт Мөрдөн байцаах албаны хурлын танхимд ХЭҮК, ЦЕГ хамтран "Эрүүдэн шүүхээс ангид байх нь" сургалт зохион байгуулна.
  4. 09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” зөвлөгөөн болно.
  5. 09.00 цагт МУИС-ийн Номын санд Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XI форум болно. Утас: 99097968, 94111727
  6. 10.00 цагт ШУА-ийн хурлын танхимд тус академийн ээлжит Их чуулган болно. Утас: 98119897, 99717977
  7. 10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг таниулах өдөрлөг болно.
  8. 10.20 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “Бизнес Эрхлэгчдийн Хамтач Холбоо” ТББ-аас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээний талаар үзүүлэнтэй хэвлэлийн бага хурал зохион байгуулна.  Утас: 89897103
  9. 12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д  Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд туслах "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөн,  Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн "Талын түрлэг" бүлгэмээс мэдээлэл хийнэ.
  10. 12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хорт хавдартай хүүхдүүдийн аав ээж нар нэгдэж нэг нэгнээ дэмжих бүлэг байгуулах, аян өрнүүлэх талаар мэдээлнэ.
  11. 12.00 цагт Өргөө 3 IMAX кино театрт “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат кино, “Монголын сүм хийд ХХ зууны эхэн” номын нээлт болно.

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1. 2009 онд Windows 7 албан ёсоор гарчээ.
      2. 1980 онд Ромын Пап лам 1633 онд Галилейг буруутгасан шийдвэрээ цуцалжээ.
      3. 1964 онд Францын гүн ухаантан, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаасаа татгалзжээ.
      4. 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Кубийн эсрэг далайн болон агаарын бүсийг хааж буйгаа мэдэгджээ.
      5. 1954 онд ХБНГУ НАТО-д элсжээ.
      6. 1938 онд АНУ-ын инженер Честер Карлосон цаасан бичиг баримт хувилах төхөөрөмж зохион бүтээжээ.


        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)