Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 24 зүйлс: Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно

Өнөөдөр гадаа 7-9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 20 -ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 293 дахь өдөр бөгөөд он дуусахад 72 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7-9 градусын дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө цастай.
  3. Билгийн тооллын 4. Мягмар гараг. Эрхтний тэнгэрт одтой, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв зүйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 4 цаг 30 минутад эхэлнэ. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.10, зарах ханш 37.60, юанийн авах ханш 424.50, зарах ханш 425.50, вонийн авах ханш 2.45, зарах ханш 2.47 төгрөг байна.

          Өнөөдөр болох үйл явдал:

          1. 09.00 цагт Барилгын хөгжлийн төвд "Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо" зөвлөгөөн болно.
          2. 09.00 цагт “Алтай констракшн” компанийн байранд “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) болон ахмад настаны эсрэг хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг, ойголтыг дээшлүүлэх сургалт болно. Утас: 99076111
          3. 10.00 цагт МҮХАҮТ-д "Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" уулзалт хэлэлцүүлэг болно.
          4. 10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилтай танилцах уулзалтаа Үндэсний геологийн албанаас эхэлнэ. Ерөнхий сайд 12.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газар, 12.50 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилтай танилцах юм.
          5. 11.30 цагт ШУТИС-ийн хичээлийн 8 байранд “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслөөс тус сургуульд 4.2 тэрбум төгрөгийн үнэтэй сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 80063208, 99832535
          6. 12.00 цагт “Эрдэм” цамхагт ШИНЭН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
          7. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хаппи Фловерс” компаниас хүүхэд асрах үйлчилгээний талаар мэдээлнэ.
          8. 12.00 цагт “Туушин” зочид буудалд “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлаг байгуулсан талаар мэдээлнэ. Утас: 99461746, 99044402
          9. 15.00 цагт “Новотел” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно. Утас: 91965599

          Төрийн ордонд

          1. 09.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
          2. 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
          3. 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
          4. 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

                  Энэ өдөр дэлхийн түүхэнд:

                  1. Өнөөдөр Статистикийн дэлхийн өдөр тохиож байна.
                  2. Мөн өнөөдөр Вьетнам улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
                  3. 1971 оны энэ өдөр Америкийн реппер, продюсер Snoop Dogg мэндэлжээ.
                  4. 1973 онд Сиднейн дуурийн театр 14 жилийн турш баригдсаны эцэст II Элизабетийн үед нээлтээ хийжээ.
                  5. 1977 онд Америкийн алдарт рок хамтлаг болох Lynyrd Skynyrd-н сууж явсан нисэх онгоц осолджээ.
                  6. 1991 онд Энэтхэгт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амь үрэгджээ.


                    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

                    Сэтгэгдэл бичих (0)