Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 23 зүйл: "БНСУ руу экспортол" уулзалт болно

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 137 дахь өдөр бөгөөд он дуустал 228 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +26 хэмийн дулаан бол шөнөдөө +8 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 11, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2010.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.20, юань 307.90, вон 1.73 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт БСШУЯ-ны 401 тоот танхимд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрүүд"-ийг батламжилж / Сайд батламж гардуулна/, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгөх, Боловсролын тухай багц хуулинд орсон магадлан итгэмжлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэх, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулиудад гэрчилгээ гардуулах арга хэмжээ болно.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт бүхий мэдээлэл хийнэ.
  3. 11.30 цагаас НЗДТГазар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй BRT төслийн ажлын явц болон зорчилтын судалгааг хэрхэн явуулах талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Хуванцар сав, тоглоом хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар оюутанууд мэдээлэл хийнэ. 
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Английн архитектор, зохиолч, сэтгүүлч Дэвид Гоулд Ногоон Хөгжлийн Бодлого, Тогтвортой хотын асуудлууд, экологийн тогтвортой бодлогын чиглэлээр сэтгүүлч, сурвалжлагч нарт зориулсан лекц уншиж, хэлэлцүүлэг хийнэ.
  6. 10.00-13.00 цагийн хооронд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 1 давхарт болно.
  7. 09.00 цагт ШӨХТГ "Европын холбооны улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн гол зарчмууд" сэдэвт семинарыг Корпорейт 2 зочид буудлын Улаанбаатар хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
  8. 11.00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаатай. БЗД, 8-р хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас зүүн тийш 300 метр, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд байрлана.
  9. “EXPORT TO KOREA” бизнес уулзалт 10.00 – 12.00 цагт, Монголын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүний үзэсгэлэн 10.00 – 15.00 цагт тус тус МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.
  10. Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт үргэлжилсээр байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн өдөр.
  2. Норвегийн Үндсэн хуулийн баярын өдөр. 
  3. Гомофобитай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. “Гомофобия” (Homophobia: грекийн homоs —ижил ба phоbos — айдас)  гэсэн нэр нь саяханаас 1972 оноос гарч иржээ.
  4. 2002 онд хүү нь Европын орнуудын олон нутгийн музейгээс зураг урлал хулгайлж байсныг мэдсэн хөгшин эх нь Страсбург хотын сувагт хоёр тэрбум евроны үнэтэй 172 зургийг урж тасдан живүүлжээ. 
  5. 1988 онд Москвагийн Кремлийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийж байгаад “Кремлийн эрдэнэсийн их олдвор” гэж нэрлэгдэх болсон 300 гаруй эд зүйлс олжээ. Эдгээр түүхийн үнэт олдворууд 1238 оны үеийнх байжээ.
  6. 1970 онд Норвегийн жуулчин Тур Хайердал папирусан завь “Ра-2”-оор Атлантын далайг туулах аялалд гарлаа. Завийг энэтхэг мастерууд бүтээсэн ба энэ аялалаар Тур Хейердал эртний африк хүмүүс ийм завиар Америкт очиж байсан гэдгийг батлахаар шийдсэн юм. Анхны ийм аялал нь жилийн өмнө эхлээд  завь нь замынхаа дунд живснээр амжилтгүй болж байлаа. Хоёр дах аялал 57 хоногийн дараа Барбадосын арал хүрснээр амжилттай төгсчээ.
  7. 1920 онд 1919 оны аравдугаар сард нээгдсэн дэлхийн анхдагч нарын нэг Нидерландын KLM /Эзэн хаантны нисэхийн компани/ нисэх компани энэ өдөр Амстердам-Лондонгийн нислэгийн тогтмол замыг нээж анхны нислэг хийсэн байна.
  8. 1861 онд Лондоны  Кингз-колледжид 1861 оны тавдугаар сарын 17-нд Шотландын физикч Жеймс Максвеллын (1831–1879) арга техникээр боловсруулсан анхны өнгөт гэрэл зургийг нийтэд танилцуулжээ. 
  9. 1801 онд Санкт-Петербургийн Марсын талбайд Оросын аугаа жанжин А.В.Суворовт зориулан босгосон хөшөөний нээлт болжээ. Бүхий л насандаа ганц ч удаа ялагдал хүлээж үзээгүй А.Суворовт зориулсан хөшөөг босгох саналыг I Павел хаан гаргажээ. Анх удаагаа Оросын түүхэнд амьд хүнд хөшөө босгосон нь энэ болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)