Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 22 зүйл: "Улаанбаатар түншлэл" үзэсгэлэнгийн нээлт болно

Өнөөдөр гадаа 19-21 хэмийн дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 24-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 98 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 19-21 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. 
  3. Аргын тооллын 9 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Гар одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
  4. Үс засуулвалНас уртасна.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 38.70, юанийн авах ханш 420.50, зарах ханш 421.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт НҮБ-ын байранд “Бизнес ба Хүний эрх” хэлэлцүүлэг болно.
  2. 09.00 цагт ГХЯ-нд эмнэлгүүдэд амьсгалын замын цочмог ѳвчинтэй хүмүүсийг эмчлэх хүчилтѳрѳгч ѳтгѳрүүлэгч аппарат хүлээлгэн өгнө.
  3. 09.00 цагт Төрийн ордонд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
  4. 10.00 цагт НОБГ, МХГ, ЭМГ, АБТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  5. 10.30 цагт Нийслэлийн аялал жуулчлалын газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  6. 11.00 цагт “Ю филм” уран бүтээлчдийн нэгдэлд “Single Ladies 4” УСК-ны хэвлэлийн өдөрлөг болно.
  7. 11.30 цагт “Peace tower”-т “Тогтвортой Хөгжлийн Зорилго ба Иргэний  Нийгмийн Байгууллага” сүлжээний гишүүн байгууллагууд “Тогтвортой хөгжлийн зорилгыг хурдасгая!” мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулна.
  8. 11.45 цагт НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ
  9. 14.00 цагт “Мишээл Эскпо”-д "Улаанбаатар түншлэл" үзэсгэлэнгийн нээлт болно.
  10. “Бишрэлт” зочид буудалд СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, менежер, сэтгүүлчидтэй уулзаж, орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хамаарах хууль, журмыг танилцуулна.
  11. 16.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” үзэсгэлэнгийн зохион байгуулагчдад шагнал гардуулах ёслол болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 2014 онд Энэтхэг улсын сансрын хөлөг Ангараг гарагийн тойрогт гарчээ.
  2. 1998 онд Лион хотод хүний гар шилжүүлэн суулгах анхны мэс ажилбар хийгджээ.
  3. 1996 онд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ гарын үсэг зурахад нээгджээ.
  4. 1953 онд Холливуудад анхны өргөн дэлгэцийн кино гарчээ.
  5. 1948 онд “Хондо мотор” компани үүсэн байгуулагджээ.
  6. 1941 онд Гитлер Москваг эзлэх “Шуурга” төлөвлөгөөг баталжээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)