Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 22 зүйлс: “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 7-9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 19 -ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 292 дахь өдөр бөгөөд он дуусахад 73 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7-9 градусын дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө цастай.
  3. Билгийн тооллын 3. Даваа гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.10, зарах ханш 37.60, юанийн авах ханш 423.50, зарах ханш 424.80, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.48 төгрөг байна.

          Өнөөдөр болох үйл явдал:

          1. 11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын асуудлаар  цахимаар мэдээлнэ.
          2. 11:00 цагт СТО-ны 303 тоот уулзалтын өрөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Raúl Delgado Concepción-г хүлээн авч уулзана.
          3. 11:30 цагт “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ.
          4. 11:30 цагт Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын холбоо, БТС чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг хамтран "Идэвхитэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулах талаар Спортын төв ордны 303 тоотод хэвлэлийн бага хурал болно.
          5. 14.00 цагт “Үндсэн хууль” танхимд ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болох юм. 
          6. 14.00 цагт “Их засаг” танхимд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.
          7. 16:00 цагт Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал “Тэнгис” кино театрт болно.

                Энэ өдөр дэлхийн түүхэнд:

                1. "Хадгаламж, зээлийн хоршооны олон улсын өдөр" тохиож байна.
                2. 2003 онд Тереза эх II пап ламд адислуулжээ.
                3. 2005 онд Багдадад Иракийн удирдагч асан Садам Хуссейныг шүүх анхны хуралдаан болжээ.
                4. 1987 оны Хар Даваа гараг: хөрөнгийн зах зээлийн индекс болох DJIA-ны индекс 22 хувиар унажээ.
                5. 2013 онд Буэнос-Айрест болсон галт тэрэгний ослоор 105 гаруй хүн бэртэж шархаджээ.


                  Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

                  Сэтгэгдэл бичих (0)