Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Япон улсад суралцах оюутнууд батламжаа гардаж авна

Нэгдүгээр сарын 28

  1. Өнөөдөр бол жилийн 28 дахь өдөр.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 19, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, сайн нөхөртэй нөхөрлөх сайн өдөр гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2009.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.40, юань 305.50, вон 1.66 төгрөг байна.
  5. 10.00 цагаас "Улаанбаатар" зочид буудалд Европын Холбооны санхүүжилтээр Монголын мэргэжлийн боловсролын салбарт 2014 оноос хэрэгжиж буй хоёр үе шаттай төслийн Удирдах хорооны хурал болно.
  6. Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт болно. Сэтгүүлчдийн унаа 08.30 цагт СТӨ-өөс хөдлөнө. Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Хилийн цэргийн 0303 дугаар анги, Онцгой байдлын аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцана.
  7. "ОЮУНЛАГ БЭЛЭГ" номын үзэсгэлэн худалдаа 4 дахь жилдээ зохион байгууллагдах гэж байна. Тус үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.
  8. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал болох талаар МСБХ-ноос мэдээлэл хийнэ.
  9. Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд Японы Коосэн сургуульд суралцах болсон 24 оюутан БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс батламжаа гардаж авна. Арга хэмжээ 11.00 цагаас ШУТИС дээр болно.
  10. Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Зөвлөгөөн Стандартчилал, хэмжил зүйн газрын сургалтын танхимд 09.00 цагаас эхэлнэ.
  11. Академич Т.Дорж багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгох ёслол МУИС-ийн эрдмийн танхимд 11.00 цагт болно.
  12. “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн зүгээс санаачлан Монголын Даатгагчдын Холбоо болон Сангийн яамтай хамтран “Төрийн байгууллагын Даатгалын үйлчилгээний худалдан авалт” сэдэвт семинарыг 09.00-12.00 цагийн хооронд Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулах гэж байна.
  13. "Silk Road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 15.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.
  14. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын батламжийг албан ёсоор гардаж авна. Арга хэмжээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын 702 тоот өрөөнд 11.00 цагт болно.
  15. 10.00-11.00 цагт НҮБ-ын байр, 3-р давхрын хурлын танхимд болох Дэлхийн Сайн Дурынхны 2015 оны тайлан илтгэлийг танилцуулах ажиллагаанд урьж байна.
  16. 11.00 цагаас Уул уурхайн яам дээр "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал болно. Шатахуунтай холбоотой асуудал болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  17. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1955 онд Францын 23 дахь Ерөнхийлөгч Николя Саркози мэндэлжээ.
  18. Өнөөдөр бол Кибер аюулгүй байдлыг хамгаалах өдөр.
  19. 1988 онд Өмнөд Африкийн хип хоп дуучин, продюсер АКА мэндэлжээ.
  20. 2010 онд Бангладеш улсын ерөнхийлөгч Sheikh Mujibur Rahman-г хороосон 5 алуурчинг дүүжилжээ.
  21. 1932 онд Японы арми Шанхай руу довтолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)