Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Хуучин циркт ажиллаж байсан 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 11 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 23-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 296 дахь өдөр бөгөөд он дуусахад 69 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 7. Баасан гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.20, зарах ханш 37.50, юанийн авах ханш 427.50, зарах ханш 429.00, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.48 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  2. 10.00 цагт Хуучин циркт ажилллаж 300 циркчин цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88199996
  3. 10.00 цагт МҮЭХ-ны байранд тус холбооны Эмэгтэйчүүдийн хорооны хурал болно.
  4. 11.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлнэ.
  5. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлыг цахимаар танилцуулна.
  6. 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Этүгэн интертайментаас “Итгэлээр дүүрэн амьдрал бүх оддын нэгдсэн хандивын тоглолт”-ын талаар мэдээлнэ.
  7. 11.30 цагт Монгол Улсад Генерал цол бий болсны 76 жилийн ойд зориулан генералууд Их Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
  8. 13.00 цагт Хүүхдийн төв номын санд “XX зууны Монголын соёл урлаг,  утга зохиол-Суу билэгт Ламжавын Ванган” эрдэм шинжилгээний хурал болно.
  9. 14.00 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад Арбитрын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал болно. Утас: 99090339
  10. 14.00 цагт Сүхбаатарын талбайд "ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10 ХОНОГ" аяны хүрээнд "АХМАДЫН ЯВГАН АЯЛАЛ"-ын нээлт болно.

        Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

        1. 2011 онд Ливи улс Муаммар Каддафийн дэглэмийг халсан хэмээн мэдэгджээ.
        2. 2002 онд Чечений террористууд ОХУ-ын нийслэл хотын Дубровк дахь Театрын төвд жүжиг үзэж байсан 800 орчим хүнийг барьцаалжээ.
        3. 2001 онд iPod-ын анхны загвар гарчээ.
        4. 2000 онд Пенсельванийн Их сургуулийн эрдэмтэн дэлхийн хамгийн эртний буюу 250 сая орчим жилийн настай бактерийг илрүүлжээ.
        5. 1998 онд АНУ-ын Буффало хотод нууцаар үр хөндөлт хийж байсан Барнетт Степьян эмчийг мэргэн бууч буудан хороожээ.
        6. 1940 оны энэ өдөр “хөлбөмбөгийн хаан” Бразилын тамирчин Пеле төржээ.


          Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

          Сэтгэгдэл бичих (0)