Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: УИХ-ын чуулган хуралдана

Өнөөдөр гадаа -13 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 16 дахь өдөр бөгөөд он дуусахад 349 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 21, Тугчин одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2750.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 45.00, юань 400.00, вон 2.38 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт МҮХАҮТ-д “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” хөрөнгө оруулагчдын чуулган болно.
  2. 09.00 цагт “Туушин” зочид буудалд Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА хамтран "Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицуулалтын орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 80881000.
  3. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  4. 11.00 цагт “Оюу Толгой” компанийн байранд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн гишүүд тус уурхайн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
  5. 11.00 цагт Монголын үндэсний лавлагаа лабораторит Олон улсын Мерск байгууллагаас хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж хандивдага.
  6. 11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны статистик мэдээллийг танилцуулна. Утас:  91100461
  7. 11.00 цагт МУЗН-ийн байранд тус нийгэмлэг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр "Бичил глобус" ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
  8. 11.00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааны үр дүн, төрийн албыг чадавхжуулах зөвлөлдөх уулзалт болно.
  9. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Орхон аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  10. 14.00 цагт Засгийн газрын XII байранд нийслэл, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 86007061

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. 2016 онд Буркина Фасо улсын нийслэл Уагадугу хотын зочид буудал, ойролцоо орших ресторанд зэвсэгт этгээдүүд халдаж, 126 хүнийг барьцаалав. Олон цаг үргэлжилсэн ажиллагааны дүнд ихэнхийг нь суллаж чадсан ч 23 нь амиа алджээ.
    2. 2006 онд Либерийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Элен Жонсон Сирлийф тангарагаа албан ёсоор өргөв. Ингэснээр тэрээр Африк тивийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болсон юм.
    3. 2002 онд НҮБ-ын Аюулгүй зөвлөл Аль Кайда, Талибан хөдөлгөөний эсрэг үйл ажиллагаа явуулах болсноо зарлаж, Осама бин Ладеныг аюултай хүнээр тооцов.
    4. 2001 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Теодор Рүүзвелтийг нас барснаас бараг 100 жилийн дараа "Хүндэтгэлийн медал"-иар шагнах зарлиг гаргажээ. Түүнийг Испани-Америкийн дайнд гарамгай гавьяа байгуулсан гэж үзэн шагнахаар болсон байна.
    5. 1992 онд Эль Сальвадор улсын Засгийн газар сөрөг хүчинтэй энхийн гэрээ байгуулж, 12 жил үргэлжилсэн иргэний дайн эцэслэжээ.
    6. 1991 онд Холбоотон гүрнүүдийн цэргийн анги нэгтгэл Ирак улсад нэвтэрч, "Персийн булангын дайн" эхлэв.
    7. 1969 онд ЗХУ-ын Союз 4 болон Союз 5 хөлөг задгай сансарт нэг, нэгэндээ ачаа зөөж хийн, сансарын нисгэгчид нь задгай сансарт ажиллаж, дэлхийн сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээв. Мөн дэлхийг тойрох анхны хиймэл дагуул болсон юм.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)