Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ

4 дүгээр сарын 26-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 116 дахь өдөр бөгөөд он дуусахад 249 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 11, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 380.70, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас МИАТ-ийн хувьчлалын асуудлаар тус компанийн ажилчид мэдээлэл хийнэ.
  2. Ачлалт хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж хамгааллын төв 2015 оноос түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сайн санаат хувь хүмүүс байгууллагын дэмжлэгтэйгээр өөрийн гэсэн байртай болж 12.00 цагт нээлтээ хийнэ.
  3. 09.00 цагаас оюуны өмчийн мэдээллийн санг ашиглах боломжийг сайжруулах, цахимаар мэдүүлэг гаргах үйл ажиллагааг хөнгөвчилсөн IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ын шинэ номын сангийн 502 тоотод болно.
  4. Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал 10.30 цагаас болно.
  5. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир ажлын хэсгийн гишүүдээр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулахаар улайрч байгаа талаар ТББ-ууд хамтран мэдээлэл хийнэ.
  6. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монгол Улсад хөдөлмөрийн эрхийн асуудал хэрэгжихгүй байгаа талаар МСҮТ-ийн ажиллагсдын түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1564 онд алдарт зохиолч Уиллиам Шекспир Английн Уорвикшайр дахь Страффордын сүмд загалмайлуулав.
  2. 1777 онд Америкийн колонийн армийнханд Британийн зэвсэгт хүчин халдан довтолж байгааг 40 миль зай туулж 16 настай хүү Сайбил Ладингтон хэл хүргэв.
  3. 1903 онд Испанийн хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубийн нэг Атлетико Мадрид байгуулагдав.
  4. 1923 онд хатагтай Элизабет Бауес-Лион Йоркын гүнтэй хуримлах ёслол Вестминстерийн ордонд болжээ.
  5. 1933 онд Нацистын Германы цагдаагийн нууц байгууллага Гетапо байгуулагдав.
  6. 1942 онд Манжийн Беншиху нүүрсний уурхайд осол болж 1,549 уурхайчин амиа алджээ.
  7. 1960 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Сингман Рег эсэргүүцсэн "Дөрөвдүгээр сарын хувьсгал"-ын үр дүнд Сингман Ре албан тушаалаа огцров. Тэрээр тус улсыг 15 жилийн турш дарангуйллын замаар удирдсан юм.
  8. 1962 онд АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Рейнжэр 4" хөлөг сарыг мөргөн сүйрчээ.
  9. 1981 онд АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн доктор Майкл Р.Харрисон болон түүний багийнхан ураг салгах мэс ажилбарыг анх удаа гүйцэтгэв.
  10. 1986 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Украин улсын Припят хотод орших Чернобылын атомын цахилгаан станц сүйрэв. Энэ нь дэлхийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй АЦС-ын сүйрэл байсан юм.
  11. 1989 онд Дэлхийн түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан хар шуурга болов. Бангладешийн тувд болсон шуурганы улмаас 1,300 хүн амиа алдаж, 12,000 хүн бэртэж гэмтэн, 80,000 өрх орох оронгүй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)