Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Өнөөдөр бол Эх дэлхийн өдөр

Дөрөвдүгээр сарын 22

  1. Өнөөдөр бол жилийн 112 дахь өдөр бөгөөд он дуустал 253 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +7 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 15, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1988.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.00, юань 307.00, вон 1.76 төгрөг байна.
  5. Аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн яармагийн нээлтийн үйл ажиллагаа 12.00 цагаас Монголын Залуучуудын Холбооны "ЗАЛУУС" танхимд болно. 
  6. 09.00 цагаас Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн УБЦТС компанийн байранд болно.
  7. Хууль сахиулахын их сургуулийн "Мөнгөн хонхны баяр"-ын арга хэмжээ 07.40 цагт тус сургуулийн жагсаалын талбайд эхэлнэ.
  8. 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Хотын дарга хууль бус шийдвэрээрээ Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж, жагсаал, цуглаан хийдэг газрыг хориглож байгаатай холбогдуулан АСЕМ-ын оролцогч нарт хандаж мэдээлэл хийнэ.
  9. Сүхбаатар дүүргийн “Ажил Олгогчид”-ын III чуулган 12.00 цагт Монголын хүүхдийн ордонд болно. 
  10. Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд болно. Нээлтийн ажиллагаа 12.00 цагт эхэлнэ.
  11. МУЭХ-ны шилдэг уран бүтээлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан О.Энхтайваны бие даасан үзэсгэлэн 18.30 цагаас 976 Арт Галерейд нээлтээ хийнэ.
  12. 1950 оны энэ өдөр Монголын улс төрч, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди мэндэлжээ.
  13. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2010 оноос эхлэн жил бүрийн 4 сарын 22-ны өдрийг НҮБ-ын Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
  14. 1911 онд Хятадын Чинхуа их сургууль үүсгэн байгуулагджээ.
  15. 1870 оны энэ өдөр Орос, Зөвлөлтийн улс төрч Владимир Ильич Ленин мэндэлж байжээ.
  16. Германы гүн ухаантан Иммануил Кант 1724 оны энэ өдөр мэндэлжээ.
  17. Мөн 1982 оны энэ өдөр Бразилийн хөлбөмбөгч Кака мэндэлжээ.
  18. Харин 1994 оны энэ өдөр АНУ-ын 1969-1974 оны ерөнхийлөгч Ричард Никсон таалал төгсчээ.
  19. 1970 онд анх удаагаа Эх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
  20. 1998 онд АНУ-ын Флоридагийн Волт Диснейд “Диснейн Амьтдын эзэнт гүрэн”-г нээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)