Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Зуслангын газар өмчлөлийн ажил албан ёсоор нээгдэнэ

Дөрөвдүгээр сарын 8

  1. Өнөөдөр бол жилийн 98 дахь өдөр бөгөөд он дуустал 267 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +9 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 1, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал нас ахар болно гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2037.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.60, юань 313.80, вон 1.77 төгрөг байна.
  5. 10.00-14.00 цагт Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Залуучуудын хөгжлийн төвд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол болох юм. 
  6. 14.00 цагаас Баянгол дүүргийн Тамгын газрын Иргэний танхимд Сэтгэл судлалын багш, судлаачид оролцсон "Хүүхдийн нийгэмшихүйн зарим асуудал" эрдэм шинжилгээний хурал болно.
  7. 09.00 цагт "Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага" зөвлөгөөн Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн байранд /Нарны гүүр даваад зүүн талд/ болно.
  8. 11:00 цагт БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол-Солонгосын политехник коллежид барьж байгуулсан хичээлийн шинэ байр, урлагийн заал, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан лабораторийг хүлээн авах ёслол болно. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүс оролцоно. 
  9. Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас Монголын үсчин, гоо сайханч, make up-чид маань Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тухайгаа болон гаргасан амжилт, бүтээлээ ард түмэндээ тайлагнахаар хэвлэлийн бага хурал зарласан байна. 
  10. 14.00 цагт Сангийн яаманд Монгол Улсын Сангийн сайд Б.Болор болон Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр нар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
  11. 11.30 цагаас Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулсан "Усан спорт, сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. 
  12. 10.00 цагт Сүхбаатар дүүргийн 1-р цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн шав тавих арга хэмжээ болно. 
  13. 11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Зуслангын газар өмчлөлийн ажил албан ёсоор нээгдэнэ.
  14. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн үйл явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарди ордоны урдаас 10:00 цагт хөдөлнө.
  15. Нийслэлийн Агаарын чанарын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ерөнхий боловсролын 80 сургуульд агаарын бохирдол ба Хүүхдийн эрүүл мэнд сэдэвт сургалтыг 10.00 цагаас Чингэлтэй дүүргийн 61- дүгээр сургууль дээр зохион байгуулна.
  16. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Цыганчуудын баярын өдөр.
  17. 1990 оны БНСУ-ын хөвгүүдийн алдарт Shinee хамтлагийн гоцлол дуучин Kim Jonghyun мэндэлжээ.
  18. Мөн “Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчдийн нэг, Солонгос гаралтай АНУ-ын жүжигчин Sung Kang 1972 оны энэ өдөр мэндэлжээ.
  19. 1993 онд Бүгд Найрамдах Македон улс НҮБ-д нэгджээ.
  20. 2005 онд II пап ламын оршуулах ёслолд 4 сая гаруй хүн оролцжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)