Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Амьд донороос элэг шилжүүлэн суулгах 47 дахь хагалгаа хийгдэнэ

4 дүгээр сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 109 дахь өдөр бөгөөд он дуусахад 256 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 4, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2396.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.00, юань 382.50, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. ШӨХТГ-аас 11.00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот танхимд хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хурлаар агентлагийн 2018 оны эхний улиралд хийгдсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно.
  2. "Нийгмийн ялгаатай байдлыг буулгах нь" сэдэвт цуврал гэрэл зургийн үзэсгэлэн 12.00 цагт Red Ger Art Gallery-д болно.
  3. УНТЭ-д амьд донороос элэг шилжүүлэн суулгах 47 дахь хагалгаа хийгдэнэ.
  4. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаа тоглолтын нээлтийн бөмбөг гардуулах хүүхэд шалгаруулах гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал 12.00 цагт Emart худалдааны төвийн KIA show room-д болно.
  5. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан хэргийн талаар "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1506 онд Португалийн Католик шашинтнууд еврейчүүдийн эсрэг бөөнөөр хороох ажиллагааг эхлүүлсэн байна.
  2. 1529 онд Протестант шинэчлэл эхлэв.
  3. 1677 онд Францын арми Испанийн Камбрай тосгоныг эзлэн авчээ.
  4. 1770 онд Австралийн дорнод эрэгт хүрсэн Жеймс Күүкийн цолыг нэмж хөлгийн цол олгов.
  5. 1782 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс Голландад элчин сайдын яам байгуулах хүсэлт илгээж улмаар уг хүсэлтийг хүлээн авчээ. Ингэснээр Америкийн элчин сайдын яам байгуулсан дэлхийн анхны улс болсон юм.
  6. 1927 онд "Секс" зохиолоос сэдэвлэсэн жүжигт тоглож, үзэгчдийн өмнө садар самуун сурталчилсан гэсэн үндэслэлээр Америкийн жүжигчин Мей Уест арав хоног шоронд хоригджээ.
  7. 1942 онд Дэлхийн II дайн: Польшид еврей иргэдийн суурьших түр бүсийг байгуулав.
  8. 1971 онд Их Британийн дарангуйлалд байсан Баруун Африкын Сьерра Леон улс тусгаар тогтнож, Сиака Стивенс ерөнхийлөгч болов.
  9. 1971 онд ЗХУ дэлхийн хамгийн анхны сансрын станц болох "Салют 1"-г хөөргөжээ.
  10. 1987 онд Алдарт "Симпсонс" хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.
  11. 1999 онд Германы парламент болох Бундестаг нийслэл Берлин хотод байрлахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)