Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл

6 дугаар сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 160 дахь өдөр бөгөөд он дуустал 205 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 5, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1984.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.00, юань 302.20, вон 1.71 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос амжиргааны түвшин доогуур өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэх “1000 цүнх” challenge-д Банк бус санхүүгийн байгууллагуудаа нэгдэхийг уриалж мэдээлэл хийнэ. 
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Шударга сонгууль” ТББ-аас Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  3. MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭХ-ноос Нийслэлийн удирдлагатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) нь Австри Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол болон бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орны далайд гарах гарц: Энэтхэг-Балба Улсын жишээ” сэдэвт судалгааны тайлангийн төсөл танилцуулах арга хэмжээг 16:00 цагаас НҮБ-ын Байрны 3 давхарын хурлын танхимд зохион байгуулна.
  5. 11.00 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд 16 хорооны Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
  6. 09.00 цагт Барилга, хот, байгуулалтын яам дээр 2016-2019 онд хэрэгжүүлэх "Монгол Улсын Барилгын салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ" төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
  7. Пума империал зочид буудал 2 давхарт 14.00 цагаас "Төрийн бодлогыг дэмжих дэлхий нийтийн арга" сэдвийн дор семинар-хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
  8. 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Алтан үеийхэний бүтээсэн "Өнөр бүл" киноны ахмад уран бүтээлчид "Өнөр бүл өнөө цагт" кинонд сэтгэл ихээхэн дундуур, уг киног бүтээсэн уран бүтээлчдэд гомдолтой байгаа талаар мэдээлэл хийнэ.
  9. 09.00 цагаас Премиум Палас зочид буудлын хурлын танхимд Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос "Инженерийн МЕГА төслийн хэрэгжүүлэлт: Олон улсын туршлага" сэдэвт олон улсын семинар болно. 
  10. Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд 08.30 цагт “БОНДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” буюу Чингис бондын санхүүжилтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг болно. 
  11. 10.00 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал эхлэнэ. 
  12. 10.40 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд Малын эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Дэлхийн итгэмжлэлийн өдөр
  2. Мөн Уганда улсын Үндэсний баатруудын өдөр тохиож байна.
  3. 1981 оны энэ өдөр "Хар хун", "Оддын дайн", "Лион", "Thor" зэрэг кинонуудаараа бидний хэзээний танил Америкийн алдарт жүжигчин, продюсер Наталье Портман мэндэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)