Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: “Hera Holding” компаниас цаг үеийн асуудлаар мэдээлнэ

4 дүгээр сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 97 дахь өдөр бөгөөд он дуусахад 268 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 14.  Ангараг гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2783.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.50, юань 392.30, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
  2. 12.00 цагт “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн 96 хуудас материалыг Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өгнө. Утас: 88100660 88744696

Төрийн ордонд

  1. 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  2. 11.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
  3. 11.30 цагт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ дахь АН-ын зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрийг танилцуулна.
  4. 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  5. 15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

  1. 11.00 цагт “Hera Holding” компаниас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  2. 11.30 цагт Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал ноцтой зөрчигдөж буй” сэдвээр мэдээлнэ.
  3. 12.00 цагт Ургамал судлалын эрдэмтэд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт хүсэлт хүргүүлэх талаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Жил бүрийн энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
  2. 1949 оны энэ өдөр ОХУ-ын улс төрч Валентина Матвиенко мэндэлжээ.
  3. 1954 онд Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чан мэндэлжээ. 
  4. 2001 онд сансрын робот хөлөг болох “Марс Одиссей”-г хөөргөжээ.
  5. 2009 онд Молдавт парламентын сонгуулийг шударга бус явагдсан хэмээн нийтээрээ эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ.


        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)