Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Өнөөдөр нийслэлийн Хөдөлмөрийн аваргууд тодорно

Арванхоёрдугаар сарын 28 

  1. Григорийн тооллын 362 дахь өдөр. Мөн он дуустал 3-хан хоног үлдлээ.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар суларч байна. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 17, үнэг одтой, шар бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд малын гарлагатай муу өдөр гэнэ. Өнөөдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна. Эл өдөр золиг гаргах зэрэг үйлд муу гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1998.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.20, юань 307.40, вон 1.69 төгрөг байна.
  5. Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
  6. Монголын Хуульчдын холбооноос УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХЗҮХ-гийн захирал асан Х.Номингэрэл, шүүгч Б.Батцэрэн, Ц.Цогт, өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Болорчулуун, Н.Баасанжав, Д.Энхзул, доктор Б.Амарсанаа, Д.Сүнжид, хуульч А.Оюунчимэг, Б.Отгон, А.Анударь, Гадаад харилцааны яамны Эрхзүйн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг Монголын Хуульчдын холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнах гэж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
  7. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 14.00 цагт Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидын хамтран хийсэн “Монгол хэлний их тайлбар толь”-ийн нээлт болно 
  8. Нийслэлийн 2015 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо. Шагнал гардуулах ажиллагаа 10.00 цагаас Хангарди ордны 14 давхарт болно.
  9. Эрчим хүчний салбараас төрсөн анхны эмэгтэй Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ДЦС-3-ын ажилтан Хишигмаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.00 цагаас Төрийн ордонд шагналыг нь гардуулна.
  10. 11.40-д Төрийн ордон Есөн хөлт ёслолын танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан шагнал гардуулна
  11. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Үндэсний шоколадтай чихэрний өдөр юм байна.
  12. Өнөөдөр бол Өснөд Судан улсын Бүгд Найрамдах засаглалтай болсноо зарласан өдөр.
  13. Мөн өнөөдөр бол Тайландын хаан агсан Таксины дурсгалыг хүндэтгэх өдөр юм байна.
  14. 2009 онд Пакистанд 43 амиа золиослогч өөрсдийгөө дэлбэлсэн байна.
  15. 1972 онд БНАСАУ-ын удирдагч агсан Ким Ир Сен Хойд Солонгосын анхны удирдагч болжээ.
  16. 1846 онд Айова албан ёсоор АНУ-ын 29 дэх муж болжээ.
  17. 1836 онд Испани Мексикийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.
  18. 1836 онд Өмнөд Австрали байгуулагджээ.
  19. Манай эрины 893 онд Армены Двин хот газар хөдлөлтийн улмаас сүйрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)