Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 18-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 261 дахь өдөр бөгөөд он дуусахад 104 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 1, Тугчин одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.20, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.00, зарах ханш 418.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт “Blue Sky” зочид буудалд БОАЖЯ-наас “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулна. Утас: 91965599, 99153766
  2. 10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887
  3. 10.00 цагт Төрийн ордонд "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлүүлэг болно.
  4. 10.00 цагт “Баянхошуу Бизнес Инкубатор төв”-д “Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” өдөрлөг болно. Утас: 88880806
  5. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
  6. 11.00 цагт “Blue Sky” зочид буудалд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766
  7. 11.30 цагт Төрийн ордны баруун талд иргэний хөдөлгөөн ТББ-ууд нэгдэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт “Монгол төрийн Модон сүлд Үндсэн хуулиа зөрчсөн үү ” шаардлага хүргүүлнэ.
  8. 14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэх талаараа мэдээлнэ.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. 2002 онд Умард болон Өмнөд Солонгосыг холбосон төмөр замыг сэргээжээ.
    2. 1981 онд Франц улс цаазын ялыг халжээ.
    3. 1976 онд Хятадын удирдагч Мао Зэдуны оршуулга болжээ. Оршуулгад 1 сая гаруй хүн оролцжээ.
    4. 1961 онд онгоцны сүйрлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммершелд амь үрэгджээ.
    5. 1947 онд АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ.
    6. 1851 онд “Нью-Йорк Таймс”сонины анхны дугаар гарчээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)