Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд эхэлнэ

6 дугаар сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 159 дахь өдөр бөгөөд он дуустал 206 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +25 хэмийн дулаан бол шөнөдөө +11 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 4, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1984.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.70, юань 302.50, вон 1.68 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монгол поп опера "Увертюра” хамтлагийн залуус "Бид эх оронтойгоо хамт" хэмээх Монголын тамирчдын сүлд дууг бүтээжээ. Тус уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн бөгөөд 13.00 цагаас Олимпын хорооны байранд клипний нээлтийн хэвлэлийн хурлыг зарлажээ.
  2. "Бараа нийлүүлэлтийн сүлжээнд хүүхдийн хөдөлмөрийг хориглоё" 3 талт хэлэлцүүлэг 09.30-13.00 цагийн хооронд Пума империал зочид буудалд болно.
  3. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: “ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны эздийг тодруулна. 
  4. 13.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Авто замын бүтээн байгуулалт, цаг үеийн асуудалтай холбоотойгоор авто замын инженер Б.Наранбат мэдээлэл хийнэ.
  5. "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын захиалгаар баригдаж буй "БУЯНТ-УХАА 2" хорооллын 2-р ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа 10.30 цагт "Буянт-Ухаа 2" хорооллын чанх хойно болно.
  6. 10.00 цагаас "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд эхэлнэ.
  7. Санхүүгийн мэргэжлийн томоохон байгууллага болох Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн ойн баярын хурал 14.00 цагт Драмын театрт болно.
  8. 2015 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлтийг 10.00 цагаас Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулна. 
  9.  Мультмедиа лабораторийн нээлтийн ажиллагаа 10.00 цагт СУИС-ийн  Радио телевиз, медиа урлагийн сургууль дээр зохион байгуулагдана.
  10. Улаанбаатар чуулгын их танхимд 10.00 цагт Нийслэлийн боловсролын газраас 2012-2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулах ажлыг зохион байгуулна.
  11. Улаанбаатар чуулгын их танхимд Нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын уулзалт болно

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Тархины хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
  2. 1977 оны энэ өдөр Америкийн реппер, продюсер Kanye West мэндэлжээ.
  3. 1984 онд Австралийн муж улсууд ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхахгйү байх хуулийг баталжээ.
  4. 2014 онд Пакистаны онгоцны буудал дээр болсон гэмт халдлагын улмаас 28 орчим хүн нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)