Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: "Монголын кино урлаг-2020" чуулга уулзалтын талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа агаарын хэм 6 градус дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 273 дахь өдөр бөгөөд он дуусахад 92 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бөгөөд шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
  3. Аргын тооллын 9 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 14, Шувуун хушуут одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах,  улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна гэв.

4.“Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 38.70, юанийн авах ханш 420.50, зарах ханш 421.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох үйл явдлууд:

  1. 09.30 цагт Корпорейт зочид буудалд Прокурорын байгууллагын 90, Тээврийн прокурорын газрын 65 жилийн ойн хүрээнд “Зам тээврийн осол, хэргийн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга зам, цаашид анхаарах асуудал”эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас 99195325
    10.00-12.00 цагт "Глоб интернэшил төвд "Орон нутгийн хурлын сонгуулийг мэдээлж, сурвалжлах нь" сэтгүүлчдэд зориулсан цахим сургалт болно.
  2. 11.00 цагт Монцамэ агентлагийн мэдээллийг төвд "Монголын кино урлаг-2020" чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99990101, 91997062
  3. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
  4. 11.00 цагт Авто тээврийн үндэсний төвийн байранд улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал, тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.  Утас: 88060109, 70070021
  5. 11.00 цагт "Энхрий үрс халуун сэтгэл" ТББ-аас Түлэнхийн төв эмнэлгийн С блокын газар дээр 12 давхар орон сууц барьж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж буй талаар мэдээлнэ
  6. 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ахмадууд шударга ёсыг шаардаж Төр засгийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх болсон тухай мэдээлэл хийнэ.
  7. 12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Гашуун сухайтын тээвэрчдийн төлөөллөөс Онцгой бүсийн тээвэрт /нүүрс тээвэр/ эмх замбараагүй байдал бий болсон тухай Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. 
  8. 12.00 цагт УДБЭТ-д "Учиртай гурван толгой" дуурийн хэвлэлийн бага хурал болно.
  9. 14.00 цагт Төв шуудангийн байранд Харилцаа холбоо мэдээллийн технологийн дарга Б.Болор-Эрдэнэ олон улсын мэдээлэлзүйн олимпиадад алтан медаль авсан А.Нямдаваа болон математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлж алт, мөнгө, хүрэл медаль авсан хүүхдүүдийг хүлээн авч, уулзана. Утас: 94999598
  10. 14.00 цагт Төрийн ордонд “Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын форум” болно.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд:
  1. 1966 онд Бүгд Найрамдах Ботсвана Улс Их Британиас тусгаар тогтножээ. Ботсвана 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс (Нэг хүнд оногдох ДНБ - $70) байсан бол хурдтайгаар хөгжин өдгөө дэлхийн дунджаас илүү дээгүүр эдийн засагтай ($14,000) хөгжиж буй улс болжээ.
  2. 1974 оны энэ өдөр Америк гаралтай Хонконгийн жүжигчин Daniel Wu мэндэлжээ.
  3. 1622 онд Германы нэрт хөгжмийн зохиолч Иоганн Себастиани мэндэлж байжээ.
  4. 2016 онд нийт 100 сая долларын үнэтэй хоёр зураг дахин сэргээгджээ. Тус зурагнууд нь 2002 онд Ван Гог музейгээс хулгайлагдсан байна.
  5. 2009 онд болсон Суматрагийн 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1115 хүн нас баржээ.





        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)