Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: "Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр"-ийн талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 259 дахь өдөр бөгөөд он дуусахад 106 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 29, Бага морь одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 38.70, юанийн авах ханш 420.50, зарах ханш 421.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт БОАЖЯ-наас өөрийн байрандаа Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийн талаар мэдээлнэ. Утас: 91965599, 99153766
  2. 10.00 цагт Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд тус сургуулийн удирдлагууд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
  3. 10.00 цагт МУБИС-ийн А байранд "Судалгааны шинэ үзэл баримтлалууд: Туршлага солилцохуй" уулзалт болно.
  4. 11.00 цагт Чойжин ламын сүм музейд сонсголын бэрхшээлтэй иргэдэд түүхийн үзмэрүүдийг дохионы орчуулгатайгаар үзүүлнэ. Утас: 99931551
  5. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
  6. 12.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн эрдэмтэн, судлаачдын “АЛТАН НОМ”-ын нээлт болно.Утас: 99080501
  7. 14.00 цагт "Мишээл Экспо" төвд “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааны нээлт болно.
  8. 16.00 цагт Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтай танилцана. Утас: 99094993, 91989890

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. 2011 онд Невадад онгоцны жолоодлогын шоуны үеэр онгоц үзэгчдийн дээрээс унаж 75 хүний аминд хүрчээ.
    2. 2000 онд Сиднейд XXVII Олимпын тоглолтууд эхэлжээ.
    3. 1999 онд Билл Гейтс эхнэрийнхээ хамт хүн амын эрүүл мэнд муудаж байгаа асуудлыг судлах төв байгуулахад 5 тэрбум ам.доллар хандивлажээ.
    4. 1987 онд Монреальд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах тухай протоколд гарын үсэг зуржээ.
    5. 1979 онд Зүүн Германаас найман хүн агаарын бөмбөлгөөр Баруун Герман руу зугтжээ.
    6. 1975 онд Папуа-Шинэ Гвиней тусгаар тогтнолоо зарлажээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)