Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: БСШУ-ны сайд Л.Гантөмөр оюутнуудад 342 сая төгрөгийн тэтгэлэг олгоно

5 дугаар сарын 24-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 144 дахь өдөр бөгөөд он дуустал 221 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +18 хэмийн дулаан бол шөнөдөө +5 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 18, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2004.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.70, юань 305.00, вон 1.69 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Хатан туул голын эргэн тойрон дахь хууль бус лицензийн асуудлыг 14.00 цагт Төрийн ордонд Өргөдлийн байнгын хороо авч хэлэлцэх юм байна. 
  2. ҮЭ-ийн Хөдөлмөрийн байцаагчийн сургалт эхэллээ. МХЕГ-ын байцаагчид голдуу багшилна. Сургалт Эх нялхсын дэргэдэх Сэрүүлэг дээд сургуулийн байранд 09.00 цагаас эхэлнэ. 
  3. Олон улсын санхүүгийн нийгэмлэгийн ЖДҮ- ийн санхүүгийн салбар хуралдаан 09.00 цагт Блью скай цамхагт эхлэнэ.
  4. Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархлын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 05 сарын 28-нд Чингисийн талбайд болох гэж байна. Үүний хэвлэлийн бага хурал 11.30 цагаас НЗДТГ-ын А зааланд болно.
  5. Green Nation Challenge DEMO DAY төслийн танилцуулга 17.30 цагаас SALM Bro буюу Хаан гэр рестораны дээд давхарт болно.
  6. 09.00 цагаас МУИС-н ЭЗС IV байр 2 давхарт 221 тоотод Алабамагийн Их Сургуулийн багш, профессор Жеймс Ж.Кохран Статистикийг их сургуулийн үйл ажиллагааны менежментийн хичээлийн сургалтад тусгах нь сэдэвт их сургуулийн статистик, менежмент, эдийн засаг, эконометрикс, хэрэглээний математикийн багш нарт зориулсан илтгэл тавина.
  7. 10.00 цагаас Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн газар дээр Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар хөтөлбөр танилцуулах / хэрэгжүүлр байгаа 8 төсөл / танилцуулах, мөн энэ зун ажиллах зуслангуудын талаарх мэдээлэл хийнэ.
  8. БСШУЯ-нд 11.00 цагаас Монгол агуулгыг дэлхийд уриан дор "Контент экспо"-г зохион байгуулагдах гэж байна.
  9. “СТАТИСТИКИЙН ДОЛОО ХОНОГ" СУРГАЛТ-СУДАЛГАА-БИЗНЕСИЙН ИННОВАЦИ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ 09.00-13.00 цагаас МУИС-н ЭЗС IV байр 2 давхарт 221 тоотод болно.
  10. БСШУ-ны сайд Л.Гантөмөр оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд шалгарсан оюутнуудад 342 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Тус арга хэмжээ маргааш СУИС дээр 14.00 цагт болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Дэлхийн эх орончдын өдөр.
  2. Мөн өнөөдөр Канад улсын Ялалтын баяр тохиож буй.
  3. 1830 онд Америкийн алдарт "Бяцхан хургатай Мари" бүүвэйн дуу гарчээ.
  4. 1883 онд АНУ-ын Брүүклиний гүүр 14 жил баригдсаны эцэст нээгджээ.
  5. 1961 онд Бүгд Найрамдах Кипр улс Европын холбоонд элсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)