Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Алдарт жүжигчин Жэки Чан 62 нас хүрлээ

 

Дөрөвдүгээр сарын 7

  1. Өнөөдөр бол жилийн 98 дахь өдөр бөгөөд он дуустал 267 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +7 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 30, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2036.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.30, юань 314.40, вон 1.76 төгрөг байна.
  5. Үдшийн 19.24 цагт сар битүү болно.
  6. Чингисийн талбайд 08.00-17.00 цагт Гутлын жагсаал болно.
  7. Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” бие даасан тоглолт 19.00 цагаас Улсын филармонийн концертын танхимд болно.
  8. 9 дахь удаагийн Зүрхний хагалгаанд оруулах урьдчилсан үзлэг оношлогоо 10.00 цагт Офицеруудын ордноос цайз зах өгсөх зам 032 цэргийн ангийн хажууд THE SALVATION ARMY хаягтай 5 давхар шар барилгад болно. Үүнд Солонгос улсаас эмч нар ирж зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж түүнээс нийт 6 хүүхдийг сонгон Солонгос улсад үнэ төлбөргүй хагалгаанд оруулна. 
  9. “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа”  уриатай дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаарх хэвлэлийн бага хурал ЭМСЯ-ны хурлын танхимд 10.00 цагаас болно.
  10. 12.00 цагт болох "Сайдын цаг" уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцож салбарын бүтээн байгуулалтын талаар болон 2016 онд хийгдэх зам, гүүрийн барилгын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
  11. Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 4 сарын 7-8-нд Эрүүл мэнд, спортын яамны хурлын Б танхимд хоёр өдөр үргэлжилнэ.
  12. “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан “Эко-иргэн хүн” сэдэвт нээлттэй аяны хүрээнд 16.30 цагаас Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.
  13. 09.30 цагт Суурь боловсролын хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр болно.
  14. 17.00 цагт Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд "Дугуйт өдөрлөг" болно. 
  15. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Жил бүрийн энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
  16. 1949 оны энэ өдөр ОХУ-ын улс төрч Валентина Матвиенко мэндэлжээ.
  17. Мөн 1954 онд Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чан мэндэлжээ. Тэрээр өдгөө 62 нас хүрч байгаа аж.
  18. 2001 онд сансрын робот хөлөг болох “Марс Одиссей”-г хөөргөжээ.
  19. 2009 онд Молдавт парламентын сонгуулийг шударга бус явагдсан хэмээн нийтээрээ эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)