Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 140 дахь өдөр бөгөөд он дуустал 225 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +12 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 14, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвидах гэнэ. Энэ өдөр могйо, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2006.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.20, юань 305.80, вон 1.70 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэднийг “1072 ширхэг хувьцаа худалдаж авна” гэж цуурхал тараасан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа аж. 
  2. MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурхад хүргэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  3. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургуулийн 6-9-р ангийн сурагчид хог хаягдлыг дахин ашиглаж хэрэгтэй бүтээгдэхүүн урлахад суралцжээ. Ундааны сав, хаягдал шил, лааз, цаас ашиглан буйдан сандал, зургийн жааз, бэлэг дурсгалын зүйл урласан байна. Өөрсдийн хийсэн бүтээлийг олонд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ хаягдлыг ашиглан бүтээл урлах арга технологи болоод байгаль экологит ямар ач холбогдолтой болох талаар өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагнах юм.
  4. 11.00 цагт Төрийн ордон "Г" танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
  5. 09.00 цагт Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудын талаар хэлэлцэх зөвлөлдөх уулзалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулагдана.
  6. "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн Чиг Хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг "Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын заал"-нд өглөө 09.00 цагт болно.
  7. Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Булгын тохой гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдсон талаар мэдээлнэ. 10.30 цагаас УБХЦГ-ын 108 тоот өрөөнд болно.
  8. ЕАБХАБ/АИХЭБ-ын Сонгуулийг ажиглах түр хорооны тэргүүн, Элчин сайд хатагтай Одри Гловер тус хорооны ажил үүрэг болон цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулах болно. 14.00 цагаас Чингис Хаан зочид буудлын Хаан танхимд болно.
  9. 10.00 цагаас Баянгол дүүргийн 20 дугаар хороо "Нарны будаа" үйлдвэрийн газарт цагаан будаа импортлогч аж ахуй нэгжүүдэд хүнсний аюулгүй байдал хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор импортоор оруулж ирсэн хальсалсан цагаан будааг өнгөлж, цайруулах савлах, үйл ажиллагаатай танилцуулах үзүүлэх сургалт зохион байгуулна.
  10. 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд хүнсний бүтээгдэхүүн импортлогч 50 гаруй аж ахуйн төлөөлөлүүдийг оролцуулан ЭМСЯ, НЭМХ, ШУТИС-ийн багш, мэргэжилтнүүдтэй хамтран , Монгол улсад транс тосны хэрэглээ, импортын талаар хэлэлцүүлэг хийнэ. 
  11. Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. 09.00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол дэлхийн хэмжил зүйн өдөр.
  2. 2014 онд Нигерт 2 бөмбөг дэлбэлж, 118 гаруй хүний амийг авч оджээ.
  3. 1862 онд АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн Тариалангийн тухай хуульд гарын үсэг зуржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)