Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр гадаа 30 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

6 дугаар сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 165 дахь өдөр бөгөөд он дуусахад 200 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 30 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болохөвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2656.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 384.10, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Үүдэл эсийн эмчилгээний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал” олон улсын хурал болно.
  2. 10.00 цагт "Рамада" зочид буудалд "Барилгын ажлын хяналтын тогтолцоо” олон улсын дугуй ширээний хэлэлцүүлэг болно.
  3. 10.00 цагт Төрийн ордонд Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд 1000 донорын чуулган болно.
  4. 11.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд энэ сарын 14-28-нд болох  “Хааны эрэлд -2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн талаар мэдээлнэ. 
  5. 11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  6. 11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд ХХААХҮЯ, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас Органик хүнсний тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар мэдээлнэ.
  7. 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МСНЭ, Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж буй уриалгаа танилцуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1944 онд АНУ-ын Агаарын хүчин Японыг бөмбөгдөж эхэлжээ.
  2. 1945 онд Фашист Германы ГХЯ-ны сайд Иоахим Риббентропыг зугтаж явахад нь Гамбург хотоос баривчилжээ.
  3. 1951 онд АНУ-д дэлхийн анхны компьютер “UNIVAC 1” худалдаанд гарч эхэлжээ.
  4. 1956 онд Английн цэрэг Суэцийн хоолойг орхижээ.
  5. 1962 онд Парис хотод 30 хүн Францын ерөнхийлөгч Шарль де Голлийн амь насанд халдахыг завдсан хэргээр баривчлагджээ.
  6. 1982 онд Фолклендийн дайн дуусжээ.
  7. 1985 онд Шенгений гэрээ байгуулагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)