Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах, хандив босгох арга хэмжээ болно

3 дугаар сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 66 дахь өдөр бөгөөд он дуусахад 299 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -4 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 21, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2396.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 378.70, вон 2.20 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт МУИС-ийн I байрны 320 тоот танхимд “Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үзэг зурах ёслол болно.
  2. Занабазарын Дүрслэх урлагийн музейд НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах, хандив босгох арга хэмжээ болно.
  3. МҮЭХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан кампанит ажлын талаарх мэдээллийг 12.00 цагт МҮЭХ-ны 4 давхрын хурлын танхимд өгнө.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 321 онд Ромын эзэнт хаан I Константин нас барав. Энэ өдрийг "солис инвикти" буюу "бүтэн сайн" хэмээн зарлаж, эзэнт гүрэн даяар бүх нийтээрээ амарчээ.
  2. 1573 онд Венецийн бүгд найрамдах улс болон Оттоманы эзэнт гүрний хооронд энхийн гэрээ байгуулагдав. Ингэснээр хоёр улсын хооронд өрнөсөн дайн гурван жилийн дараа эцэслэжээ.
  3. 1799 онд Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.
  4. 1850 онд АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.
  5. 1876 онд алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.
  6. 1914 онд Албанийн хунтайж Уиллиам хаан ширээнд суув.
  7. 1951 онд Солонгосын дайн: Генерал Меттью Риджвейээр удирдуулсан НҮБ-ын цэргүүд Хятадын армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ.
  8. 1965 онд Цуст ням гараг: Алабама мужийн Сельма хотын цагдаа нэр иргэний эрхийн төлөө тайван замаар тэмцэж байсан 600 жагсагчийн эсрэг хүч хэрэглэв.
  9. 1985 онд алдарт "We Are the World" дуу олон улсад цацагдав.
  10. 1986 онд Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.
  11. 2007 онд Британийн ард нийтийн танхим Лордын танхимын гишүүдийг 100 хувь сонгож дуусчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)