Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Төв талбайд Эрүүл мэндийн өдөрлөг болно

9 дүгээр сарын 29-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 272 дахь өдөр бөгөөд он дуусахад 93 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2464.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 372.00, вон 2.15 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагаас Хангарди ордны 14-н давхарт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын талаар мэдээлэл хийнэ.
  2. Зүрхний хилэн УСК нээлт 17.00 цагт Хүннү моллд болно.
  3. 19.00 цагаас Их Монгол цогцолборын 3-н давхар Стартап Терминалд УГЗ Ц.Чулуунбатын "Амьдрал надад өгсөн бэлэг" сэдэвт лекц болно.
  4. Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас Монголд Тахь сэргээн нутагшуулаад 25 жил болсон ба манай улсын тахийн популяцийн тоо толгой Дэлхийн байгаль хамгаалах холбооны шалгуурт хүрсэн анхны популяци болсон талаар мэдээлнэ.
  5. Өнөөдрөөс эхлэн ART Public UB 2017 буюу Урлагийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хэвлэлийн хурал  Хүүхдийн 100-н Хаан банкны хурлын танхимд болно.
  6. ЗТХЯ-ны 301 тоот өрөөнд 10.00 цагт "Дотоодын ачаа тээвэр - Интернет худалдаа - Шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
  7. 15.00 цагт Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын зааланд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгийн 255 сурагчийн анхны уулзалт, тангараг өргөж батламж, таних тэмдгээ гардаж авах үйл ажиллагаа болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1962 оны энэ өдөр сүмогийн 59 дэх ёкозүна Таканосато Тошихидэ мэндэлжээ.
  2. Мөн 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Vixx хамтлагын гишүүн Lee Hong-Bin мэндэлжээ.
  3. Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр тохиож байна.
  4. Мөн өнөөдөр Кофены олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
  5. 2009 онд Номхон далайн өмнөд хэсэгт 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, үүний араас асар хөнөөлтэй цунами үүсч 190 гаруй хүний амийг авч оджээ. Энэхүү газар хөдлөлт нь 2009 онд болж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь байсан аж.
  6. 2013 онд Нигерь улсын Gujba хотын нэгэн коллежийн гадаа "Boko Haram" хэмээн нэрлэгдсэн террорист бүлгэм сурагчид руу гал нээж, 42 хүн алуулжээ.
  7. 1971 онд хэмжээлшгүй эрхт султант улс болох Оман нь Арабын лигт албан ёсоор оржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)