Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Ардчилсан намын удирдлагууд мэдэгдэл хийнэ

Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 20-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 140 дахь өдөр бөгөөд он дуусахад 225 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 17, таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2651.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 382.80, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагаас "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган" Төрийн ордны их танхимд болно.
  2. ГХЯ-ны ТНБДарга Д.Даваасүрэн Евразийн эдийн засгийн комиссын Интеграцийн хегжлийн газрын захирал С.С.Шухно-г 14.30 цагаас хүлээн авч уулзана.
  3. ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 10.00 цагаас Гадаад харилцааны яам Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг хийнэ.
  4. 11.00 цагаас Ардчилсан намын төв байр Ардчиллын өргөөний 5 давхрын хурлын зааланд Ардчилсан намын удирдлагууд мэдэгдэл хийнэ. 
  5. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас БНХАУ-ын "Тянжинь фүүдс" компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж буйг эсэргүүцэж Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
  6. 10.30 цагт Цэцэг зочид буудлын 1 давхарын хурлын танхимд "Органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ-Хамтын баталгаажуулалт" сэдэвт сургалт болно.
  7. 10.00 цагт "Зочлох үйлчилгээний тѳрѳлжсѳн сургалт"-ын нээлтийн үйл ажиллагаа Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна.
  2. Мөн дэлхийн зөгийн өдөр тохиож буй.
  3. 1992 оны энэ өдөр "Хаадын Тоглоом" цувралын Жофрей Братеоны дүрээр олонд танигдсан жүжигчин Жек Глийсон мэндэлжээ.
  4. 2002 онд Зүүн Тимор Портгулиас албан ёсоор тусгаар тогтножээ. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас 23 жилийн турш Индонези, гурван жилийн турш НҮБ-ийн захиргаанд байсан тус улс ийнхүү албан ёсоор тусгаар улс болсон юм.
  5. 1990 онд Румынь улсад парламент болон Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болов.
  6. 1989 онд БНХАУ-ын Бээжин хотын Таньмений талбайд болсон ардчиллын жагсаалыг дарах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар гаргажээ.
  7. 1964 онд нэрт химич Роберт Вүүдроу Уильсон, Арно Пензиас нар космик туяаг нээж онол дэвшүүлэв.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)