Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Ам.долларын ханш буурсаар байна

Дөрөвдүгээр сарын 21

  1. Өнөөдөр бол жилийн 111 дахь өдөр бөгөөд он дуустал 254 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +3 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 14, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1983.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.30, юань 307.00, вон 1.74 төгрөг байна.
  5. Олон улсын “SES” байгууллагын мэргэжилтэн, Герман улсын зөвлөх эксперт Хайди Диксон “Найрсаг Улаанбаатар” зочид буудлын үйлчилгээний мэргэшүүлэх сургалтыг 11.00-12.00 цагийн хооронд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулна. 
  6. Хүндийн өргөлтийн холбооноос 11.00 цагаас БТСХТөвийн 4 давхарт хэвлэлийн хурал хийхээр болсон байна.
  7. Зохиолч, яруу найрагч Х.Дэмбэрэлийн "ХАЗААРЫН ЧИМЭЭ" хүүхдийн богино өгүүллэгийн номын нээлт 17.00 цагт Соёлын төв өргөөний Хүүхдийн номын ордонд болно.
  8. 23.50 минутад Олимпийн эрх авсан таеквондогийн тамирчин эх орондоо ирнэ. 
  9. 11.00-16.00 цагт “Эрүүл мэндийн салбарт тавтай морил” хөдөлмөрийн яармаг арга хэмжээ МҮЭСТО-ны 2 давхарт болно.
  10. 09.00 цагаас СЭЗДС дээр эхлэх "Монголын эдийн засгийн хөгжлийн шинэ алхам" сэдэвт хэлэлцүүлэг болно.
  11. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажиллагаа 12.00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд болно.
  12. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: ЕБС-ийн сурах бичгийг хэвлэх тендер жилээс жилд будлиантай явагддаг. Энэ жил мөн л будлиан үүсч БСШУ-ыг шүүхэд өгсөн, төрийн өмчит үйлдвэрүүд хувийн хэвшлийхэнтэй шударга бус өрсөлддөг гэх мэт асуудлаар Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо болон Хэвлэх үйлдвэрүүдийн захирлууд мэдээлэл хийнэ.
  13. “Ирээдүй” цогцолборын 81-р сургуулийн хурлын зааланд 13.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сонгино” бие даан амьдрах төв хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгамдаж, буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
  14. 11.00 цагаас Нийслэлийн 73-р сургуулийн Шавь тавих ёслолын ажиллагаатай. Энд БСШУЯ-ны сайд Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс ирнэ.
  15. 14.00 цагаас "Мөрөөдлийн өрөө" төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн тарианы өрөөг шинээр тохижуулсныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
  16. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1926 оны энэ өдөр Английн хатан хаан II Элизабет мэндэлж байжээ.
  17. Өнөөдөр бол Вьетнамын Номын баярын өдөр.
  18. 2004 онд Иракийн Басра хотод машинтай таван амиа хорлогч цагдаагийн газар бөмбөг дэлбэлж, 74 хүн нас барж, 160 хүн шархаджээ.