Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 139 дахь өдөр бөгөөд он дуустал 226 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө +8 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох юм байна.
  3. Билгийн тооллын 13, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.40, юань 306.00, вон 1.71 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Газар тариалан” холбооноос ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарын хууль бус үйлдэл, луйврын бүлгийг илчлэх баримт дэлгэж мэдээлэл хийнэ.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчиж МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
  3. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэний зориг-Ногоон намаас нийслэлийн Сонгуулийн хороо тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4. MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Нийслэлийн Сонгуулийн хороо “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэлийн нэр дэвшигчдийг сонгуульд бүртгэхээс татгалзаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
  5. 11.00 цагт ШӨХТГ-ийн Хэрэглэгчидийн төв байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар банк болон даатгалын компаниудын зарим нь ноцтой зөрчил гаргаж байгаа талаар мэдээлнэ.
  6. 13.00 цагт АШУҮИС-ийн Эко танхимд оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох "Сайн оюутан" хөтөлбөрийн нээлт болно. Энэ үеэр шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь сургалтын төлбөрийн зээл олгож хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж банкнаас авсан эцэг эхчүүдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг 25 хувиас 5 хувь руу буулгаж шилжүүлнэ. 
  7. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Олон улсын номын баярыг 5 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын Б танимд 12.30 цагаас болно.
  8. Нийтийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, Төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээг танилцуулах өдөрлөг 12.00 цагт Чингисийн талбайд болно.
  9. 11.30 цагаас НИТХ-ын хаалтын хуралдаан болох бөгөөд энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга НИТХ-аас гаргасан томоохон тогтоол шийдвэрүүдийн талаар танилцуулна.
  10. “Тусгаар тогтнол, Эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн эвсэлийг НИТ ийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргалаа. Энэ асуудлаар ТТЭН-ын байранд 12.30 цагт мэдээлэл хийнэ. 
  11. 13.00-14.00 цагт СУИС-ийн "Оюутан" театрт "ДЭЛХИЙН ТЕАТРЫН БОЛОВСРОЛЫН II ЧУУЛГАН", "АЗИЙН ТЕАТРЫН СУРГУУЛИУДЫН IV НААДАМ"-ын тухай хэвлэлийн бага хурал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Кыргызстан улсын Ээж нарын баярын өдөр тохиож байна.
  2. 1962 онд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жонн Кеннедигийн төрсөн өдөрт зориулж Мадисон цэцэрлэгт хүрээлэнд салют буудуулж байсан бөгөөд Мэрилин Монро "Төрсөн өдрийн мэнд хүргэе" хэмээн бичиж байжээ.
  3. 1971 онд ЗХУ "Марс-2" нэртэй сансрын станцыг хөөргөж байжээ.
  4. 2012 онд Сирид бөмбөг дэлбэрч 9 хүний амийг авч оджээ.
  5. 1950 онд Египэт Суэцийн сувгийг хааж, Израйлийн хөлөг онгоц болон худалдаачдыг нэвтрүүлэхгүй хэмээн зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)