Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал болно

Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

2 дугаар сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 45 дахь өдөр бөгөөд он дуусахад 320 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 389.30, вон 2.36 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал болно. 
  2. “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн-2019” 09.30 цагт Шангрилла зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
  3. 13 настай охиныг хөнөөсөн байж болзошгүй хэргээр яллагдаж буй этгээдүүдийн давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. 
  4. Төрийн ордны А танхимд 11.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзана. 
  5. 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн бага хурал хийнэ. 
  6. 16.00 цагаас МАНАН дэглэмийн эсрэг хамтран тэмцэж буй УИХ-ын гишүүд болон ТББ, иргэдийн төлөөлөл Пума зочид буудлын хурлын танхимд уулзалдаж, дараагийн алхмуудын талаар хэлэлцэнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2011 онд Бахрейн улсад "Арабын хавар" эхлэв.
  2. 2005 онд хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.
  3. 2005 онд Ливаны нийслэл Бейрут хотод орших "Гэгээн Георг" зочид буудлын гадаа 1,000 кг тэсрэх бодис дэлбэрч тэрбумтан Рафик Харири болон өөр бусад 21 хүн амиа алджээ.
  4. 2000 онд "NEAR Шумахер" хөлөг 433 Эрос одыг бүтэн тойрсон нь дэлхийн сансар судлалын түүхэнд анхны тохиолдол болжээ.
  5. 1990 онд алдарт "Вояажер 1" хөлөг 6 тэрбум км-ын алсаас эх дэлхийн зургийг илгээж, шуугиан тарив.
  6. 1983 онд Америкийн нэгдсэн банк дампуурлаа зарлав. Тус банкны ерөнхийлөгч Жейк Батчер мөнгө угаасан хэрэгт холбогдсоны дараа дампуурлаа зарласан нь энэ юм.
  7. 1966 онд Австралийн мөнгөн тэмдэгт түүхэнд байгаагүй хамгийн доод төвшинд хүрэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)