Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл:

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 138 дахь өдөр бөгөөд он дуустал 227 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +28 хэмийн дулаан бол шөнөдөө +11 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2008.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.40, юань 307.20, вон 1.72 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөх тухай хэвлэлийн бага хурал хийнэ. 
  2. 12.30 цагаас БУЯНТ-УХАА хороололд Түрээсийн орон сууцны түлхүүр гардуулах арга хэмжээтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцоно.
  3. 10.30 цагт Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно. 
  4. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 11.40 цагаас Мишээл экспо төвд эхлэх Харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах "ICT expo 2016" үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлнэ.
  5. 12.20 цагаас "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно. Арга хэмжээ Авто тээврийн үндэсний төвд болно.
  6. Мишээл Экспо төвийн Б корпус үзэсгэлэнгийн танхимд "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор "ICT-EXPO 2016" үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
  7. Улаанбаатар хотын музей байгуулагдсаны 60 жилийн ой, Олон Улсын музейн өдөрт зориулан “Социалист Улаанбаатар” сэдэвт музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлт болно.
  8. МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотгол хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг Засгийн газраас дахин шаардлаа. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал 12.30 цагаас МҮЭХ-ны төв байранд болно.
  9. 10.00 цагаас Нийслэлийн захирагчийн алба, ХУД-ийн хог тээвэрлэгч Эко-Орчин ХХК хамтран хог тээвэрлэгч компаниудын хамтарсан туршлага солилцох уулзалтыг зохион байгуулах гэж байна. 
  10. “МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЖИЛД” Сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 09.30 цагаас Удирдлагын академийн, 301 тоот хурлын зааланд болно.
  11. 11.00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болох Дэлхийн музейн өдөрт зориулсан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол МУҮНС-гийн 1-р давхарт болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Олон Улсын музейн өдөр.
  2. Мөн өнөөдөр Дэлхийн ДОХ-ын вакцин өдөр.
  3. 1988 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлагийн дуучин Taeyang мэндэлжээ.
  4. 1969 онд АНУ-ын "Аполло 10" сансрын программ хөөрч, саранд газардсан 2 дахь хөлөг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)