Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд батламжийг нь гардуулна

Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

3 дугаар сарын 15-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 74 дахь өдөр бөгөөд он дуусахад 291 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2635.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.60, юань 392.00, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал Сэдэвт хэлэлцүүлэг Мөрдөн байцаах албаны хурлын танхимд 10.00 цагаас болно.
  2. ОУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхэд-хэрэглэгч" өдөрлөгийг Монголын хүүхдийн ордонд 09.00 цаг эхэлнэ. 
  3. 14.00 цагаас “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар Монгол Японы төвд зохион байгуулагдана.
  4. БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт 09.00 цагт Урлаг зааланд зохион байгуулагдана.
  5. УУХҮЯ-ны хурлын танхимд 11.00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.
  6. 11.00 цагт Налайх дүүргийн төв талбайд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. 1993 оны энэ өдөр Францын алдарт хөлбөмбөгч Поль Погба мэндэлжээ.
  3. 1991 онд Нэгдсэн Германы удирдлагууд уулзаж, Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
  4. 1990 онд ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Михайль Горбачёв сонгогдов.
  5. 1986 онд Сингапурт байрлах "New World" зочид буудал нурж 33 хүн амиа алджээ.
  6. 1985 онд Интернетийн анхны домейн нэрийг авав. (symbolics.com)
  7. 1965 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Сельма дахь бослогын бурууг хүлээж, АНУ-ын Конгресст хар арьстнуудын санал өгөх эрхийг баталгаажуулах талаар үг хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)