Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Эрлийз адууг морин уралдаанд оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 31-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 31 дахь өдөр бөгөөд он дуусахад 334 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 26, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2633.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.20, юань 390.50, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Аж ахуйн нэгж байгууллагуудын Цахилгааны хөнгөлөлтөнд хамруулах тухай" гурван талт уулзалт Нийслэлийн Хангарди ордны 14 давхарын "Б" зааланд 10.00 цагаас болно.
  2. 09.00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-р давхрын хурлын танхимд "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв"-ийг танилцуулна. 
  3. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас монгол адуутай иргэд эрлийз адууг уламжлалт морин уралдаанд оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж холбоо байгуулан ажиллахаар болсон талаар уяачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
  4. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "БАГАНАТ ӨРГӨӨ" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 70 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа 12.00 цагаас болно.
  5. Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд 11.40 цагаас болно.
  6. 11.00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2009 онд Кенийн газрын тос хадгалах байр дэлбэрч 113 хүн амиа алджээ. Үүнээс нэг өдрийн дараа Найроби хот дахь Накуматт дэлгүүрт гал гарч 25 хүн амиа алдсан юм.
  2. 1971 онд Аполло хөтөлбөр: Сансарын нисэгч Алан Шепард, Стюарт Рооза, Эдгар Митчелл нарын багтсан Аполло 14 хөлөг сарыг судлах зорилгоор хөөрчээ.
  3. 1968 онд Науру улс Австралиас тусгаар тогтнолоо зарлажээ.
  4. 1950 онд АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман гидрогений тэсрэх бөмбөгийг турших, хөгжүүлэх шийдвэр гаргав.
  5. 1949 онд "Энэ бидний хүүхдүүд" нэртэй анхны савангийн дуурь NBC сувгаар гарч эхэлжээ.
  6. 1946 онд Югослав улс шинэ хууль батласнаар Босни Герцеговина, Хорват, Македон, Монтенегро, Серби, Словени улсыг багтаасан Югославын холбооны улсыг байгуулжээ.
  7. 1981 оны энэ өдөр Америкийн дуучин Жастин Тимберлейк мэндэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)