Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулна

Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 17-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 260 дахь өдөр бөгөөд он дуусахад 105 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 28. Ангараг гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих,  хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.20, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.00, зарах ханш 418.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гурван талт санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. Утас 96764547
  2. 09.00-12.30 цагт Блью Скай зочид буудлын Даймонд танхимд Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлэг зохион байгуулна.
  3. 10.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд дулааны байгууламж, захирагчийн ажлын алба, Тавантолгой компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа зарим асуудлаар мэдээлнэ. Утас 11-325044
  4. 11.00 цагт Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Дэлхийн банкны СТГ, МCS Плаза, 4 давхар. Утас 9977858
  5. 11.30 цагт Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. /Улсын Драмын эрдмийн театрын зүүн хойд талд/ Утас 88087678, 91110416
  6. 12.00 цагт ХСҮТ-ийн "Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх" үйл ажиллагаа болно. Утас 88108953
  7. 14.00 цагт Монголын Банкны холбооны байранд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар хэвлэлийн бага хурал  болно.
  8. 14.00 цагт Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ийн Эмерит профессор Э.Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлтийн ёслол МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. Утас 99140791 

            Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

            1. 1903 онд сүмогийн 34 дэх ёкозүна Минаногава Тозо мэндэлжээ.
            2. Мөн 1996 онд БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг GOT7 хамтлагын гишүүн Youngjae(Choi Young-Jae) мэндэлжээ.
            3. 1988 оны зуны олимп БНСУ-ын Сөүл хотод нээлтээ хийлээ.
            4. 1983 онд "Америкийн мисс" тэмцээнд анх удаа хар арьстай бүсгүй тэргүүн байр эзэлсэн нь Vanessa Williams байлаа.


              Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

              Сэтгэгдэл бичих (0)