Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: ШҮҮХ, ШҮҮГЧ нарын хууль бус үйлдэлтэй холбоотой жагсаал цуглаан хийнэ

Есдүгээр сарын 28-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 271 дахь өдөр бөгөөд он дуусахад 94 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэрэг хур тунадас орно.
  3. Билгийн тооллын 18, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2556.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.20, юань 373.00, вон 2.25 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00-18.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд ШҮҮХ, ШҮҮГЧ нарын хууль бус үйлдэлтэй холбоотой жагсаал цуглаан хийнэ.
  2. "Дубайн гэрээ"-ний асуудлаар гаргасан Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 оны 99, 123 дугаар Захирамжуудыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Монгол Улсын ЗГХЭГ-т хүлээлгэн өгсөн талаар 12.00 цагт "Зууны мэдээ" сонины төвд Хэвлэлийн бага хурал хийнэ.
  3. 09.00 цагт Баянгол зочид буудлын хойд талын Соrporate зочид буудлын 3 давхрын хурлын танхимд Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
  4. Геронтологийн үндэсний төвөөс 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд хийгдсэн ажлуудыг 10.00 цагт Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд танилцуулна.
  5. "Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг 10.00-14.00 цагийн хооронд "Корпорейт" конвеншин сентрийн "Улаанбаатар" танхимд болно.
  6. МУБИС -ийн Багшийн сургууль, Өөрчлөлтийг чиглүүлэгч төрийн бус байгууллага, БМДИ хамтран зохион байгуулж буй "Ном унших дадлаа өсгөе" аян хаалтын үйл ажиллагаа Багшийн сургуулийн урлаг зааланд 17.30 цагт болно.
  7. Барилгын салбарын ахмад удирдах ажилтнуудын уулзалт 10.00 цагаас МН tower-т болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна.
  2. Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр тохиож байна.
  3. Мөн өнөөдөр Кофены олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
  4. 2009 онд Номхон далайн өмнөд хэсэгт 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, үүний араас асар хөнөөлтэй цунами үүсч 190 гаруй хүний амийг авч оджээ. Энэхүү газар хөдлөлт нь 2009 онд болж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь байсан аж.
  5. 2013 онд Нигерь улсын Gujba хотын нэгэн коллежийн гадаа "Boko Haram" хэмээн нэрлэгдсэн террорист бүлгэм сурагчид руу гал нээж, 42 хүн алуулжээ.
  6. 1971 онд хэмжээлшгүй эрхт султант улс болох Оман нь Арабын лигт албан ёсоор оржээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)