Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: “Чулууны хээ-3 (Саяд нэг)” үзэсгэлэнгийн нээлт болно

12 дугаар сарын 24-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 358 дахь өдөр бөгөөд он дуусахад 7 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
  3. Аргын тооллын 12 сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Онгоц одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2737.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.00 төгрөг, юань 390.60 төгрөг, вон 2.30 төгрөг байна. 

    Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

    1. 09.00 цагт Хангарди ордонд “Монгол наадам цогцолборын өнөөгийн байдал, цаашдын хөгжил” хэлэлцүүлэг болно. Утас: 88182868, 88804723, 91925353
    2. 09.00 цагт Ерөнхий боловсролын 92 дугаар сургуульд “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөн болно.
    3. 10.00 цагт МҮЭСТО-нд “Оюутны манлайлал” чуулган болно. Утас: 95269666, 94220202
    4. 10.00 цагт “The Corporate Convention Centre”-т Тээврийн цагдаагийн албаны 2019 оны тайлангийн хурал, шилдэг хамт олон, алба хаагч шалгаруулах ёслол болно.
    5. 10.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Үнэн хатамж” ТББ-аас төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар харьцуулсан мониторигийн судалгааг танилцуулна.
    6. 11.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал болно. Утас: 70119921
    7. 11.00 цагт Монголын Үндэсний музейд Соёлын гавъяат зүтгэлтэн, Химич, Эрдэс судлаач, Сэтгүүлч, Соёл судлаач профессор Г.Гонгоржавын “Чулууны хээ-3 (Саяд нэг)” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99195447
    8. 11.00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр байгуулсан 30 ортой хүүхдийн тасгийн нээлт болно. Утас: 95689828

        Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

        1. Ливи улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна. 
        2. Мөн өнөөдөр дэлхийд Зул сарын өмнөх өдөр тохиож буй.
        3. 1973 оны энэ өдөр алдарт “Twilight” цувралын зохиолч Стефани Маер (Stephenie Meyer) мэндэлжээ.
        4. 1969 онд газрын тосны компани Phillips Petroleum нь Норвегт анхны нефтийн үйлдвэрээ нээжээ.
        5. Дэлхийн I дайны үед 1914 оны 12 сарын 24-ний Зул сарын баярын үдэш Английн ба Германы хоорондоо дайтагч талуудын нийт 100 000 орчим цэргүүд түр эвлэрч бүтэн оройжингээ ба дараа өдөр нь хамтарч Зул сарын баярыг тэмдэглэжээ. Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэж лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулхад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ.


        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)