Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Хөтлөгч П.Анужингийн нөхөр А.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийнэ

Дөрөвдүгээр сарын 6

  1. Өнөөдөр бол жилийн 97 дахь өдөр бөгөөд он дуустал 269 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +4 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 29, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2047.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.60, юань 315.70, вон 1.79 төгрөг байна.
  5. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудыг хамарсан Монголын анхны “Манлайлалын синпозиум” Сити дээд сургууль, Гурван тамир бүрэн дунд сургуульд 09.00-11.00 цагт болох гэж байна.
  6. 14.00 цагаас МХО-нд хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэд дүгнэлт хийн, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хөрөнгө оруулалтын талаар санал солилцох зорилгоор Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя зөвлөгөөн зохион байгуулагдана.
  7. Монгол Улсын Уул уурхайн яам болон Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар Монгол Улсын олборлох салбарын хөгжилд хамтран ажиллах цаашдын боломжийн талаар харилцан санал солилцох зорилго бүхий эрмэлзлийн бичигт 15.00 цагт "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд (Моннис цамхагийн 14 давхар) гарын үсэг зурна.
  8. “Витаминжуулалтын аян”-ны хэвлэлийн бага хурал ЭМСЯ-д 10.00 цагт болно.
  9. 12.00 цагт Сайд З.Баянсэлэнгэ АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт-тай уулзана
  10. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VII форум Корпорейт зочид буудалд эхэлнэ. Форумд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар оролцож үг хэлнэ. 
  11. 09.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил зөвлөгөөн болно. 
  12. 11.30 цагаас Монголньюс мэдээллийн төвд хөтлөгч П.Анужингийн нөхөр А.Эрдэнэбат хэвлэлийн хурал зарлалаа.
  13. Чингэлтэй дүүрэг Халдварт өвлөлөөс урьдчилан сэргийлэх 3 сарын аяныг дүүргийнхээ нийт цэцэрлэг, сургуулийн дунд зохион байгуулжээ. Аяны үр дүнг 14.00 цагт 5-р сургуульд танилцуулна. 
  14. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Шотланд үндэсний хувцасны өдөр.
  15. 1956 оны энэ өдөр Английн улс төрч Ли Скотт мэндэлжээ.
  16. 1979 онд Непалд томоохон оюутны жагсаал болж 11 хүн нас барж, 164 хүн шархдаж байжээ.
  17. 1973 онд НАСА PIONEER 11 хэмээх сансрын хөлгөө сансарт хөөргөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)