Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод +25 градус дулаан, үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өнөөдөр 8 дугаар сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 226 дахь өдөр бөгөөд он дуусахад 139 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +25 градусын дулаан, бага зэргийн бороотой бол шөнөдөө +12 градус дулаан, үүлшинэ.
  3. Билгийн тооллын 24. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,,морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2849.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.70, юанийн авах ханш 410.50, зарах ханш 411.20, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагт ЭМЯ "COVID-19"-ийн нөхцөл байдлаар талаар ээлжит мэдээлэл хийнэ. 
  2. 11:00 цагт ЭМЯ-ны мэдээний дараа  НҮБ-ын хүүхдийн сангаас ЭМЯ-нд хувийн хамгаалах хэрэгсэл хандивлана
  3. 12:00 цагт Засгийн газрын IV байрны 211 тоотод Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулдаг “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулах ээлжит хэвлэлийн бага хурал болн

        Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

        1. 1040 оны энэ өдөр Элгины тулалдаанд Шотландын хаан Дунканыг төрсөн дүү Макбет нь алж хаан ширээг авчээ.
        2. 1385 оны энэ өдөр Литвийн Их ван Ягайло Польштой газар нутгаар нэгдэх холбоо байгуулжээ.
        3. 1619 оны энэ өдөр Хойд Америкт анх удаа архидалтын эсрэг хууль гаргаж усан үзэм тариалахыг хоригложээ.
        4. 1790 оны энэ өдөр Верелсийн гэрээ байгуулагдаж Орос-Шведийн дайн (1788-1790) албан ёсоор дуусжээ.
        5. 1888 оны энэ өдөр Америкийн инженер Оливер Шелленберг цахилгаан тооцооны машин зохион бүтээжээ.
        6. 1908 оны энэ өдөр Англид дэлхийн анхны гоо бүсгүйн тэмцээн болжээ.
        7. 1919 оны энэ өдөр Германд Вейрмарын үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.
        8. 1945 оны энэ өдөр Японы эзэн хаан Хирохито тус улсыг үг дуугүй бууж өгөх тогтоолд гарын үсэг зуржээ.
        9. 1992 оны энэ өдөр Гүрж-Абхазын дайн эхэлжээ.
        10. 2015 оны энэ өдөр Кубийн нийслэл Гавана хотод 54 жилийн дараа АНУ Элчин сайдын яамаа нээжээ.



        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (1)