Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Пуужин Баяраагийн шинэ цомгийн нээлт болно

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 136 дахь өдөр бөгөөд он дуустал 229 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +24 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 10, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2011.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.40, юань 308.80, вон 1.74 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 13.00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд "Офшорын "Буянаар" Монгол улс өрнөөсөө салж зээлийн хүү 5-10 хувь болж буурна" хуулийн төслийн талаар эдийн засагч Х.Батсуурь мэдээлэл хийнэ.
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Буриад зоны их наадам “Алтаргана” энэ жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болох талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  3. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо "Эх үрсийн баяр"-т зориулан тавдугаар сарын 23-ны өдөр тоглох болжээ. Тэд үзэгчдээс нэг азтан тодруулж "Алтан сан" хорооллын хоёр өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг гардуулах тул үзэгчдийг бичиг баримттайгаа ирэх мөн үлдэгдлийг банкнаас зээлэх тохиолдолд хэрхэх талаар тайлбар мэдээлэл өгнө. 
  4. MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа талаар гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  5. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбар буюу Драгон салбар 11.00 цагаас албан ёсны нээлтээ хийнэ.
  6. Монголын Хүүхдийн зохиолчдын холбооноос "Болор сарнай" хүүхдэд зориулсан шилдэг ном, бүтээлийг шалгаруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж энэ сарын 25-ныг дуустал явагдана.
  7. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн 08.30 цагаас Хангарди ордонд болно.
  8. 09.30 цагаас Сиско Системс компаниас “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хатуу дэд бүтцийн Мастер төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд гардуулах ёслолын ажиллагаа Хангарди ордны 14 давхарын ёслолын танхимд болно.
  9. Пуужин Баяраагийн "Хариуцлага" нэртэй шинэ цомгийн нээлт Улаанбаатар чуулгын байрнаа 16.00 цагт болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1.  Сүмогийн 55 дахь ёкозүна Китаноүми Тошимицү 1953 оны энэ өдөр мэндэлж байжээ.
  2. Өнөөдөр бол Малайзын Багш нарын баярын өдөр.
  3. 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт дуучин, "Dream high" киноны гол дүрийн жүжигчдийн нэг IU мэндэлжээ.
  4. Мөн Америкийн жүжигчин, модель Меган Фокс мэндэлжээ.п
  5. 1877 онд Франц улсад улс төрийн хямрал нүүрлэж байжээ.
  6. 1929 онд Холливудад анх удаагаа Academy Awards болж байжээ.
  7. 1975 онд Junko Tabei Эверест Оргилд гарсан анхны эмэгтэй уулчин болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)