Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй болгох талаар мэдээлэл хийнэ

1 дүгээр сарын 29-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 29 дахь өдөр бөгөөд он дуусахад 336 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2422.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.70, юань 382.00, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Орон даяар хийрхсэн намчирхал орон нутгийн иргэдийг ахуй амьдралаас нь хөндийрүүлж байгаа тул үүнийг зогсооход чиглэсэн зохицуулалтуудыг Үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуульд оруулж орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй болгох талаар НАМГҮЙ СУМ, ДҮҮРЭГ хөдөлгөөнөөс 12.00 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд хурал зарлаж байна.
  2. MN-Мэдээллийн төвд 13.00 цагаас Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл хийнэ.
  3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлын нийгэмлэг, Монголын Геофизикчдийн холбоо хамтран 09.00-11.00 цагт “Каротажийн хайгуул, судалгааны үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1819 онд Британийн аялагч Стемфорд Раффлес Сингапурын газар нутгийг нээн илрүүлэв.
  2. 1834 онд АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жексон холбооны цэргүүдэд хөдөлмөрийн хөлс олгож байх шийдвэр гаргажээ.
  3. 1845 онд Алдарт зохиолч Эдгар Аллан Погын "Хэрээ" тууж Нью-Йорк хотын "Үдшийн толь" сонинд анх удаагаа хэвлэгджээ.
  4. 1886 онд Зохион бүтээгч Карл Бенц шатахуун хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж, патентжуулав.
  5. 1907 онд  АНУ-ын Сенатын танхимд анх удаагаа уугуул америк хүн сонгогдов. Чарльз Көртис гэх улстөрч Канзас мужаас Сенатын танхимд сонгогджээ.
  6. 1989 онд Тусгаар тогтносон Унгарчууд Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоожээ. Зүүн европын улсуудаас анх удаагаа дипломат харилцаа тогтоосон улс нь Унгар болсон юм.
  7. 1991 онд Персийн булангийн дайн: Хажигийн тулаан эхэлснээр Персийн булангийн дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй.
  8. 1996 онд Францын ерөнхийлөгч Жак Ширак Францыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болсоныг албан ёсоор зарлав.
  9. 2002 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж В.Буш албан ёсны илтгэлдээ Ирак, Иран, Хойд Солонгосыг "Терроризмыг хөхиүлэн дэмжигчид" хэмээн мэдэгджээ.
  10. 2005 онд Тайваньчууд 1949 оноос хойш анх удаагаа иргэний агаарын тээврийн нислэгийг эх газрын хятад руу үйлдэж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)