Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлснийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 15-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 15 дахь өдөр бөгөөд он дуусахад 350 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2668.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 395.50, вон 2.38 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэдэд танилцуулах үйл ажиллагаа 09.00 цагт Тэнгис кинотеатрын их танхимд болно. 
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Сэтгэл, зүтгэл, итгэл, эх орон“ ТББ-аас “Тайван цагийн хэлмэгдүүлэлт буюу хамгаалалт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн, сүүлийн 6-7 жилийн цалингийн дунджаас хамааруулан тэтгэврийн үнэлэмжийг бууруулсныг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
  4. 11.40 цагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон шинээр тохижуулан ашиглалтад оруулж буй ахмадуудад зориулсан сувиллын байраа нээнэ.
  5. 14.00 цагт хуралдаж "Зураг төслийн хүрээлэн" ОНӨҮГ-ыг өөрчлөн зохион байгуулах, нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ. 
  6. 10.00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2016 онд Африкийн хамгийн аюултай террорист бүлэглэл болох Аль Шабаабын эсрэг Кенийн арми цус урсгасан тулаан хийв. Сомали улсын Эль-Адде хотод болсон уг тулаанд Кенийн армийн 150 цэрэг амиа алджээ.
  2. 2009 онд АНУ-ын иргэний агаарын тээврийн нисгэгч ахмад Чесли Салленжер Хадсон голд ослын буулт хийв. Агаарт хөөрснөөс хэдхэн минутын дараа нисч буй шувуун сүрэгтэй мөргөлдсөн онгоцыг аварч, Хадсон Голд тэр дундаа олон хүний амьдардаг бүс нутаг орчимд ослын буулт хийж, зорчиж явсан 155 хүнийг бүгдийг нь аварч чадсан юм. Хэдийгээр сүүлд нь олон удаагийн шүүх хурлаар орсон ч түүнийг америкчууд "Салли" хэмээн хүндэтгэж, хожим нь кино хүртэл хийн алдарыг нь мөнхөлсөн байдаг.
  3. 2007 онд Иракын тагнуулын албаны дарга Барцан Ибрахим аль-Тикрити /Саддам Хуссейны эцэг нэгт дүү/, Ерөнхий шүүгч Авад Хамед аль-Бандар нарт Иракын хувьсгалын шүүхээс цаазаар авах ял оноожээ.
  4. 2001 онд хүн бүр хүссэн мэдээллээ нэмж болох цахим нэвтэрхий толь болох "Википедиа" байгуулагджээ.
  5. 1976 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Фордын амь насанд халдахыг оролдсон Сара Жейн Моорт бүх насаар нь хорих ял оноожээ.
  6. 1975 онд Альворын гэрээнд Ангол, Португалийн тал гарын үсэг зурснаар Анголын тусгаар тогтнолын төлөөх дайн өндөрлөж, Ангол улс Португалиас тусгаар улс болсноо зарлан тунхаглав.
  7. 1962 онд Европын хамгийн эртний гар бичмэл болох Дервенигийн гар бичмэл Грекийн хойд хэсгээс илэрчээ. Уг гар бичмэл МЭӨ 340 онд хамаарч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)