Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар мэдээлнэ

Есдүгээр сарын 28-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 271 дахь өдөр бөгөөд он дуусахад 94 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, Тооно одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.30, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.00, зарах ханш 420.00, вонийн авах ханш 2.44, зарах ханш 2.46 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 09.00 цагт СТӨ-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын салбарын ажилтай танилцана.
  2. 10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газар, “Монголын залуу инженерүүдийн холбоо”-ноос “Үндэсний шинэ давлагаа - Инженер залуу үе” хөтөлбөрийн талаар мэдээлнэ. Утас: 88774344
  3. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг цахимаар танилцуулна.
  4. 11.30 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99810808, 99071032
  5. 13.00 цагт УДЭТ-т “Анна Каренина” жүжгийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  6. 14.00 цагт ШУТИС-ийн Номын санд “Оюуны өмчийн салбарын оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд:

    1. “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна.
    2. Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр тохиож байна.
    3. Мөн өнөөдөр Кофены олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
    4. 2009 онд Номхон далайн өмнөд хэсэгт 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, үүний араас асар хөнөөлтэй цунами үүсч 190 гаруй хүний амийг авч оджээ. Энэхүү газар хөдлөлт нь 2009 онд болж байсан газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь байсан аж.
    5. 2013 онд Нигерь улсын Gujba хотын нэгэн коллежийн гадаа "Boko Haram" хэмээн нэрлэгдсэн террорист бүлгэм сурагчид руу гал нээж, 42 хүн алуулжээ.
    6. 1971 онд хэмжээлшгүй эрхт султант улс болох Оман нь Арабын лигт албан ёсоор оржээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)