Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: “Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөг болно

6 дугаар сарын 3-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 154 дахь өдөр бөгөөд он дуустал 211 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +25 хэмийн дулаан бол шөнөдөө +13 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 28, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1992.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.60, юань 302.50, вон 1.67 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 - 13.00 цагийн хооронд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Төрийн бодлого - Залуучуудын оролцоо" Зөвлөлдөх уулзалт болно.
  2. 11.30 цагт Гадаад хэргийн яаманд “Нэгдсэн Үндэстний Байгууллагаас (НҮБ) Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
  3. "Улаанбаатар марафон 2016" олон улсын гүйлтийн гадаадын оролцогчдод зориулсан техникийн зөвлөгөөнийг 18.00 цагт Монголын Үндэсний олоимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулна. 
  4. 10.30 цагт ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, Ираны Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур нар 2 улсын Гадаад хэргийн яам хооронд “Хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурна.
  5. “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа 09.00 цагт ХХААЯамны байранд болно. 
  6. Шавь цогцолбор сургуулийн Найманжин багштай төгсөх ангийн хүүхдүүд эрдмийн баяраа хийж, сайн үйлсийн аян зохион байгуулж ангийнхаа нэг хүүхдэд /Ээжтэйгаа айлын гэр түрээсэлж амьдардаг/ гэр авч өгч байгаа бөгөөд түлхүүрээ гардуулах юм байна. Эрдмийн баяр БЗД-ийн Шавь цогцолбор сургууль дээр болно. 
  7. 11.00-13.00 цагт “Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөг Жуковын талбайд болно.
  8. Эх хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудлаар 09.00 цагт ЭМСЯ-ны "А" зааланд уулзалт зохион байгуулна.
  9. 15.00 цагт Төрийн ордон Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” сэдэвт хэвлэлийн хуралтай.
  10. 09.30-17.00 цагийн хооронд Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
  11. “Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэн 11.30 цагт Монголын үндэсний музейд зохион байгуулагдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Тяньаньмэний талбайд болсон халдлагаас 3 долоо хоногийн дараа БНXАУ-ын Засгийн газар Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийг буцаан татжээ.
  2. 1980 онд Гранд арал дээр нэгэн зэрэг 7 хүчтэй торнадо хуй салхи үүсч, 5 хүн нас барж, 357 айлын байшин, 85 орон сууц нуржээ.
  3. 1959 онд Сингапур улс өөртөө засах орон гэдгээ тунхагласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)