Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Аугаа их Ялалтын 73 жилийн ой өнөөдөр тохиож байна

5 дугаар сарын 9-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 129 дахь өдөр бөгөөд он дуусахад 236 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 24, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2404.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.90, юань 378.00, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. "Татвар төлөгчдийн өдөр"-үүдийг тохиолдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, ТЕГ хамтран санхүү, ННБ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд "татварын хуулийг хэн сайн мэдэх вэ" тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн "Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд" сэдвийн хүрээнд, гурван хоногийн турш үргэлжлэх баг тэмцээн 11.00 цагаас Нарантуул ОУХТ-д эхэлнэ.
  2. 10.00-16.00 цагаас "Монголын инновацийн 7 хоног"-ийн хүрээнд маргааш ICIED-2018: Залуу судлаачдын "BPA-2018" буюу магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал болно.
  3. 09.00 цагт Blue Sky зочид буудлын Кристалл танхимд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас зохион байгуулах “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг болно.
  4. 10.30 цагт НМХГ-аас 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулна.
  5. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол медиа ивэнт групп ХХК, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Монгол анх удаа олон улсын аялал жуулчлалын "Wonder Travel 2018" үзэсгэлэнг зохион байгуулагах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  6. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үрэлгэн зардлын талаар иргэд мэдээлэл хийнэ.
  7. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд нээлттэй хаалганы өдөрлөг болно.
  8. Аугаа их Эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн "Түүхэн гавьяаны эзэд-Найрамдлын дуулал" тоглолт 18.00 цагт Офицеруудын ордонд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Оросын Ялалтын 73 жилийн ой тохиож байна.
  2. 1980 оны энэ өдөр "Хайрын захиа", "49 хоног" зэрэг олон ангит киногоороо Монголчууд бидний хэзээний танил БНСУ-ын алдарт жүжигчин Jo Hyun-jae мэндэлжээ.
  3. 2001 онд Гана улсад "Accra" стадионд гал гарч, тэнд хөл бөмбөг үзэн сууж байсан 129 хүн нас баржээ.
  4. 2015 онд ОХУ-ын Москвагийн Ялалтын талбайд Ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэж, түүхэн дэх хамгийн том цэргийн парад болжээ.
  5. 1970 оны Вьетнамын дайны үе: Вашингтоны Цагаан ордны урд талбайд дайныг эсэргүүцсэн 75.000-100.000 хүн жагсаал хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)