Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл

Тавдугаар сарын 09

  1. Өнөөдөр бол жилийн 129 дахь өдөр бөгөөд он дуустал 236 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +21 хэмийн дулаан бол шөнөдөө +4 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 3, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2023.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.40, юань 310.70, вон 1.74 төгрөг байна.
  5. Шадар сайдын ивээл дор ОБЕГ МУЗН хамтран Олны хүч оломгүй далай чуулга уулзалтыг ан-Уул дүүрэг дэх Корпорэйт конвэншн цэнтрт /Corporate convention/ 10.00 цагаас зохион байгуулна.
  6. "Монголын инновацийн 7хоног-2016" арга хэмжээ 5-р сарын 9-15-ны өдрүүдэд болно. Нээлтийн арга хэмжээ 10.00 цагаас БСШУЯ дээр болно. 
  7. 11.00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Импортын үрийн буудайн шинжилгээ тойрсон маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  8. УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшингийн анхны бие даасан тоглолтын ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ 11.00 цагаас УДБЭТ-ын 2 давхарт болно.
  9. НӨХГ-аас Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралуудтай байгуулсан контракт гэрээг гардуулах үйл ажиллагаа 10.00 цагт Хангарди ордоны 14-н давхарт болно.
  10. 11.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулзалт" зохион байгуулагдах гэж байна.
  11. Гааль, татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээ 05-р сарын 7-13-ны өдрүүдэд болно.
  12. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Оросын Ялалтын 71 жилийн ой тохиож байна.
  13. 1980 оны энэ өдөр "Хайрын захиа", "49 хоног" зэрэг олон ангит киногоороо Монголчууд бидний хэзээний танил БНСУ-ын алдарт жүжигчин Jo Hyun-jae мэндэлжээ.
  14. 2001 онд Гана улсад "Accra" стадионд гал гарч, тэнд хөл бөмбөг үзэн сууж байсан 129 хүн нас баржээ.
  15. 2015 онд ОХУ-ын Москвагийн Ялалтын талбайд Ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэж, түүхэн дэх хамгийн том цэргийн парад болжээ.
  16. 1970 оны Вьетнамын дайны үе: Вашингтоны Цагаан ордны урд талбайд дайныг эсэргүүцсэн 75.000-100.000 хүн жагсаал хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)