Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: “EURO-2016” тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах талаар мэдээлнэ

6 дугаар сарын 6-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 157 дахь өдөр бөгөөд он дуустал 208 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +22 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 1, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1990.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 302.70, вон 1.68 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.30 цагаас эхлэн Цахилгаан түгээх сүлжээ, Үндэсний цахилгаан түгээх сүлжээний 600 гаруй ажилтнууд ажлын байран дээрээ эсэргүүцлийн үйл ажиллагааг нэгдсэн журмаар эхлүүлнэ. Хаяг: Хан-Уул дүүрэг. Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээний төв байр.
  2. 11.00 цагт Монголын Үндэсний музейд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны дэмжлэгтэйгээр Япон улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй PANASONIC брэндийн PT-RW330EA загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэл, 80 хүний суудалтай “Мини кино театр”-ыг Монголын Үндэсний музейд суурилуулан, хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болно.
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Соёлын төвийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн 09.00 цагаас ДБЭТ-т эхэлж 2 өдөр үргэлжлэх юм. 
  4. 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: "Хуульгүй төрийн албаныхан иргэдийн нийтийн эзэмшлийн газрыг хүчээр булааж байна" сэдвээр нийтийн эзэмшлийн газраа булаалгасан иргэд мэдээлэл хийнэ.
  5. 12.00 цагт “Монголын Мэдээ НD” сувгийн албан ёсны нээлт, тус сувгаар “EURO-2016” тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах болсон, MNB.mn цахим хуудас шинэчлэгдсэн талаар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах арга хэмжээ МҮОНРТ-ийн байранд болно. 
  6. 09.00 цагт НМХГ-ын Төв лаборатори дээр гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан сургалт болно.
  7. 11.00 цагт Говь компани цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хажууд нь байдаг Мираж ресторанд арга хэмжээ нь болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1993 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Пунсалмаагийн Очирбат сонгогджээ.

  2. 1799 онд Оросын яруу найрагч Александр Пушкин мэндэлж байжээ.

  3. Өнөөдөр Аргентин улсын Инженерүүдийн баярын өдөр тохиож байна.

  4. Мөн өнөөдөр бол Швед улсын Үндэсний баярын өдөр юм байна.

  5. 1992 оны энэ өдөр БНСУ-ын алдарт 4minute хамтлагийн дуучин, бүжигчин Hyuna мэндэлжээ. Монголчууд түүнийг Troublemaker дуугаар нь сайн мэдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)