Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний бүтээгдэхүүн тараана

6 дугаар сарын 6-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 157 дахь өдөр бөгөөд он дуусахад 208 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороотой.
  3. Билгийн тооллын 23, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2413.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.40, юань 376.50, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагт "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдааны талаар мэдээлэл хийнэ.
  2. 10.00 цагаас Монголбанкин дээр Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг болно.
  3. СХД-ийн 14-р хороон дээр Нийслэлийн архивын газартай хамтран Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
  4. Монголын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурал, Хүүхдийн эмгэг судлалын тасаг, сургалтын танхимын нээлтийн ёслолын ажиллагаа 09.30 цагт ЭХЭМҮТ-ийн гуравдугаар байранд болно.
  5. 11.00 цагт Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс Чингэлтэй дүүргийн 14-р хорооны /5 буудал/ байранд зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараана.
  6. 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд "Хамгаалах бүс, хамгаалал малгайн хэрэглээг хэвшүүлэх" төслийн албан ёсны нээлт болно.
  7. "Алганы хээ" романы тэргүүн дэвтрийн хэлэлцүүлэг 18.30-20.30 цагт Интерномын их дэлгүүрт болно.

Өнөөдөр бол дэлхийн тамхигүй өдөр.

  1. 1993 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Пунсалмаагийн Очирбат сонгогджээ.
  2. 1799 онд Оросын яруу найрагч Александр Пушкин мэндэлж байжээ.
  3. Өнөөдөр Аргентин улсын Инженерүүдийн баярын өдөр тохиож байна.
  4. Мөн өнөөдөр бол Швед улсын Үндэсний баярын өдөр юм байна.
  5. 1992 оны энэ өдөр БНСУ-ын алдарт 4minute хамтлагийн дуучин, бүжигчин Hyuna мэндэлжээ. Монголчууд түүнийг Troublemaker дуугаар нь сайн мэдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)