Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Өнөөдөр бол Нелсон Манделагийн таалал төгссөн өдөр

Арванхоёрдугаар сарын 05

  1. Григорийн тооллын 339 дахь өдөр. Мөн он дуустал 26-хан өдөр үлдлээ.
  1. Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
  2. Билгийн тооллын 25, тугчин одтой, хөхөгчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, нүд бүрэлзэн улцайж мэдэх муу өдөр гэнэ. Өнөөдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа газар хагалах, балгадын суурь тавих зэрэгт муу гэнэ.
  3. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 1999.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.20, юань 312.50, вон 1.73 төгрөг байна.
  4. Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, Монголын архивчдын өдрийн баяр өнөөдөр тохиож байна.Top o
  5. ХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж олон нийтийн дунд ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх асуудалд хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор шилдэг бүтээлийн уралдааны хугацаа өнөөдөр дуусна.
  6. 11.30 цагаас РАМАДА зочид буудалд “Чадамгай клуб”-ын анхны сургалт болох гэж байна.
  7. Зургаан жил тасралтгүй үргэлжилсэн "MCS Coca cola Zero Championship-2015" финалын тоглолт энэ амралтын өдрүүдэд Big Bowling төвд болно. Хагассайн өдөр урьдчилсан шат, бүтэнсайн өдөр финалын тоглолтууд болох юм байна.
  8. 12.00 цагаас Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн “Бидний авьяас” наадмын шилдгийг шалгаруулах Гала тоглолт болно.
  9. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1909 онд сүмогийн 33 дахь ёкозуна Мүсашияма Такэши мэндэлжээ.
  10. 1901 онд The Walt Disney компанийг үүсгэн байгуулагч, продюсер, Америкийн хүүхэлдэйн кино бүтээгч Walt Disney мэндэлжээ.
  11. 1966 онд БНСУ-ын алдарт дуучин Lee Seung Chul мэндэлжээ.
  12. 2013 онд Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч Нелсон Мандела таалал төгсчээ. Тэрээр 1994–1999 онд Ерөнхийлөгчийн албыг хашсан байна.
  13. Өнөөдөр бол Тайландын аавуудын өдөр. Учир нь 1927 оны энэ өдөр Тайландын IX Рама хаан мэндэлсэн учир түүний дурсгалыг хүндэтгэж энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна.
  14. Мөн өнөөдөр Олон улсын сошиал хөгжүүлэлтийн өдөр.
  15. 2014 онд НАСА-гийн анхны туршилт болох “Орион” сансрын хөлөг амжилттай хөөрсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)