Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: ШӨХТГ-аас өөрийн байрандаа ШТС-уудад хийсэн шалгалтын дүнг танилцуулна

Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 10-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 253 дахь өдөр бөгөөд он дуусахад 112 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 23. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой,гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох,  хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.00, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.30, зарах ханш 419.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.42 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт “Корпорейт конвеншн центр”-т “Төрийн албаны шинэтгэл, ёс зүйн хариуцлага” нэгдсэн зөвлөгөөн болно.
  2. 09.30 цагт Нийслэлийн АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 88116743
  3. 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.
  4. 10.30 цагт Гадаад харилцааны яамнаас ѳѳрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ Утас:91118403
  5. 13.00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эмэгтэйчүүд нэгдэн “Хэлмэгдсэн монгол бичиг мину” нөлөөллийн ажил зохион байгуулна.
  6. 13.30 цагт ШӨХТГ-аас өөрийн байрандаа ШТС-уудад хийсэн шалгалтын дүнг танилцуулна. Утас: 91014101

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1. Өнөөдөр бол Гэр оронгүй хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр.
      2. өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиож байна.
      3. 1979 оны энэ өдөр H.O.T. хамтлагын гишүүн Kangta мэндэлжээ.
      4. Мөн 1994 оны энэ өдөр "Мөрөөдлөөс ч илүү" киногоороо алдаршсан Miss A хамтлагийн дуучин, жүжигчин Bae Suzy мэндэлжээ.
      5. 1975 онд Папуа Шинэ Гвиней улс НҮБ-д нэгджээ.
      6. 1970 онд Бүгд найрамдах Фижи улс бүгд найрамдах засаглалтай болжээ.


        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)